2017 онд Australian Photography Magazine-ы фото зургийн уралдааны “Давалгаа” төрөлд тэргүүн байр эзэлсэн Австралийн гэрэл зурагчин Тимоти Мүүнь өмнө нь сёрфингийн спортын тамирчин байсан. Далайн түрлэг гэдэг бол бүх далайн усны төвшин сарны татах хүчнээс болж ихсэж багасаж байгааг хэлдэг гэсэн таамаг байдаг. Сарны татах хүч дэлхийн гадаргаас усыг өөртөө татаж, энэ нь далайн гадарга дээр том том давалгаа, усан гүдгэрүүдийг үүсгэдэг. Сартай ус хэдий хэмжээгээр ойртоно тэр чинээгээр том давалгаа үүсч хүчтэй далайн түрлэг бий болдог байна. Дэлхий өөрөө эргэж байдаг учраас дэлхийн бөмбөрцөгийн өөр өөр хэсэгт оршиж байдаг далай тэнгисүүд хоорондоо ялгаатайгаар саранд ойртдог. Ийм учраас далай тэнгисүүд өөр өөр хэмжээтэй түрлэгтэй байдаг бөгөөд өдөр шөнө зэрэг өөр хугацаанд далайн түрлэг бий болдог байна. Ингээд зурагчин өглөөн цагаар далайн давалгааны зургийг авсныг хүргэе.