Налайхын Эрүүл мэндийн нэгдэлд түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө

Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ашиглалтад ороод удаагүй байгаа 50 ортой Хүүхдийн эмнэлэгт түргэн тусламжийн дуудлагын автомашин гардуулан өгөх ёслол боллоо. Энэхүү автомашиныг Япон, Монголын хамтарсан “Токуда Монгол” сан, сумоч Н.Цэвэгнямтай хамтран өгч байгаа юм.
Өмнө нь Кёкүтэнхо Н.Цэвэгням тус сантай хамтран өөрийн төрсөн нутаг Налайх дүүргийнхээ эмнэлэгт “диализийн” буюу бөөрний таван аппаратыг бэлэглэж байсан. Тэгвэл энэ удаад түргэн тусламжийн дуудлагын авто машин олгож байна.

Тус үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Японы Токуда сангийн Монгол дахь төлөөлөгч Р.Жигжид, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал нар оролцлоо.

Налайх Эрүүл мэндийн төв нь одоогийн байдлаар 6 автомашинтайгаар түргэний дуудлаганд ажиллаж байгаа бөгөөд түргэний дуудлагаар очих хугацааг 20 минутад багтаах зорилго тавин ажиллаж байгаа аж. Дүүргийн хувьд алсын 2 хороотой, уул уурхай, барилгын материал үйлдвэрлэлийн бүсэд гарах эрсдэл их зэрэг онцлогтой учир энэ зорилтоо хэрэгжүүлж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн, шуурхай, хүртээмжтэй хүргэхэд өндөр хувь нэмэр оруулна гэдгийг ЭМТ-ийн дарга Л.Байгал онцлон хэллээ гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …