МУГЖ Б.Сарантуяагийн шавь“The Voice of Mongolia” шоуны эхний шатанд тэнцэв

 

Монгол HD” телевизийн уран бүтээлчид дэлхийн шилдэг нэвтрүүлгийн нэг “The Voice” шоуг албан ёсны эрхтэйгээр  хүргэж эхэллээ.

“The Voice of Mongolia” шоуны эхний дугаарын содон оролцогчдын нэг  Зууны манлай дуучин, поп дива  МУГЖ Б.Сарантуяагийн шавь Л.Насанбуян байв.

Тэрбээр Улсын филармонийн   гоцлол дуучин Соёл урлагийн их сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцаж байхдаа “Оддын эрэлд 2” уралдаанд амжилттай оролцон, түрүүлж байсан юм. Мөн хөгжмийн зохиолч “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээний шилдэг 13 оролцогчийн нэгээр тодорч, “Universe best songs-2012” уралдаанд амжилттай оролцож байсан юм.Харин дараагийн шатанд  Д.Болд  шүүгч түүнийг яаж өөрчлөхийг хамтдаа харцгаая.

 

Санал болгох мэдээ

“Халуун бороо” киноны дууг МУГЖ Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ

“Милл” кино компани ээлжит уран бүтээлээ “Халуун бороо” нэртэйгээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Энэ …