“Пёнчан-2018” наадмын цанын төрөлд оролцох Монголын хоёр тамирчны эрх баталгаажжээ

“Пёнчан-2018” Өвлийн XXIII Олимпийн наадмын эрх олгох журмыг үндэслэн Олон улсын цанын холбооноос Олимпийн наадамд оролцох тамирчдын квотыг нэгдүгээр сарын 22-ны өдөр зарласан билээ.

Олон улсын олимпийн хороо, “Пёнчан-2018” Өвлийн XXIII Олимпийн наадам Зохион байгуулах хорооны журмын дагуу Монголын үндэсний олимпийн хороо нь Монголын цанын холбооны шийдвэрийг үндэслэн гүйлтийн цанын төрөлд оролцох хоёр тамирчны эрхийг албан ёсоор баталгаажуулав.

“Пёнчан-2018” Өвлийн олимпийн наадамд:

ОУХМ Б.Ачбадрах (дундаж оноо 122.79) 15 км,
ОУХМ Ч.Отгонцэцэг (дундаж оноо 156.86) 10 км-ийн зайд 2 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд хурд, хүч, авхаалж, самбаа, тэсвэр, тэвчээрээ сорин өрсөлдөх аж.

Монголын үндэсний олимпийн хороо

 

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …