Шатаж буй зүтгүүр буюу “галын дөл өөдөө”

Тээврийн галт тэрэгний зүтгүүр хэсэгт гал гарчээ. Машинист галыг унтраахаар ажиллаж байгаа нь доорх бичлэгт үлдсэн байна. Уг нь бид гал гарсан үед өөрийн чадлаар тусламж үзүүлэхийг хичээдэг ухамсартай ард түмэн юмсан. Гэтэл бид “ха ха” гэж инээгээд л бичлэг хийгээд зогсож байдаг ухамсарт нийгэм рүү шилжжээ. “Дэлбэрдэггүй юм байна” гээд ярьж байгаа эдгээр залуусын ярианаас ямарч хүнлэг зүйлийг олж сонссонгүй. Хэдийгээр багахан гал байсан, машинист унтрааж чадсан хэдий ч хэрвээ байдал буруугаар эргэсэн бол эсвэл бичлэг хийсэн залуусын хүссэнээр галт тэрэг дэлбэрсэн бол яах вэ. “Өө хөөрхий дэлбэрчихлээ” гээд яриад л сууж байж мэдэхээр… Шатаж буй зүтгүүрийн бичлэгийг олон нийтэд хүргэх нь тэнд ажиллаж буй машинистад туслахаас илүү гэсэн үзэл суртал хэт ноёлждээ энэ нийгэмд.


Санал болгох мэдээ

“Халуун бороо” киноны дууг МУГЖ Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ

“Милл” кино компани ээлжит уран бүтээлээ “Халуун бороо” нэртэйгээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Энэ …