Эрүүл мэндийн сайд Н.Удвал үндэсний эв, эеийн төлөө нэгдэхийг уриаллаа

“Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Европ дахь Монголын бизнес эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо”-ны тэргүүн Д.Энхжаргал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү холбоо байгуулагдаад гурван жил болж байгаа бөгөөд Европын улс, орнуудад ажиллаж, амьдарч буй 100 гаруй Монгол эмэгтэйчүүд байдаг байна.

Европ дахь Монголын бизнес эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны тэргүүн Д.Энхжаргал хэлэхдээ, “Гадаадын улс орнуудад боловсролтой чадварлаг эмэгтэйчүүд олон байна. Манай холбооны зорилго бол тэдгээр эмэгтэйчүүдээ нэгтгэж, бие биенийгээ дэмжих, охид, эмэгтэйчүүд ялангуяа өсвөр насны охидын эрүүл мэндийг анхаарахыг зорьж байна. Бид уул уурхайгаас орж ирсэн орлогоноос эрүүл мэндийн салбарт тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд зориулж байгаасай гэж хүсдэг. Энэ асуудлыг Засгийн газрын түвшинд хүргэхийг хичээж байгаа” гэлээ.

 Мөн тус холбооны зүгээс жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдрийг эв, эеийн өдөр болгон тэмдэглэж байхаар болсноо Эрүүл мэндийн сайдад уламжилсан юм. Дэлхий нийтээрээ энэ өдрийг “Хүчирхийллийн эсрэг өдөр” хэмээн өргөн тэмдэглэдэг ажээ. Тэгвэл монгол эмэгтэйчүүд есдүгээр сарын 21-ний өдрийг өсвөр насны охидын эрүүл мэнд, гэр бүлийн асуудал, үндэсний эв нэгдлийн талаар анхаарахад чиглүүлэхээр санал нэгдсэн бөгөөд энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайдыг оролцохыг урьсан юм.

alt

alt

 Европ дахь Монголын бизнес эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооноос энэ сарын 21-ний өдөр зохион байгуулсан уг чөлөөт уулзалт, ярилцлагад 20 гаруй эмэгтэй оролцож, өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, санал солилцсон. Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, “Европ дахь Монголын бизнес эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо, Эрүүл мэндийн яамтай өнгөрсөн долоо хоногт гэрээ байгуулж, хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаар болсон. Энэ үеэр өрнөсөн нэг сэдэв нь жил бүрийн есдүгээр сарын 21-нд олон улсад Хүчирхийллийн эсрэг өдрийг тэмдэглэдэг тухай байсан юм. Энэ өдөрт монголчуудыг нэгдээч гэж уриалсан. Үүнд нэгдэж, 20 гаруй эмэгтэй уулзаж ярилцлаа. Жил бүрийн энэ өдрийг эв, эеийн өдөр болгон “Монголчуудын эв, эе эндээс” гэсэн уриатайгаар зохион байгуулж байхаар боллоо. Эмэгтэйчүүд олон сайхан санал хэлж байна. Цаашид үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж, үндэсний эв нэгдлийн түвшинд хүргэхэд онцгой ач холбогдолтой санаачлага боллоо гэж үзэж байна” гэлээ.

alt

 Харин Европ дахь Монголын бизнес эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны тэргүүн Д.Энхжаргал, “Дэлхий даяар эв найрамдал, элгэсэг байхыг уриалсан том аяныг зохиодог. Манай холбоо энэ аянд Монголчуудыгаа хамруулахыг өнгөрсөн жилээс зорьсон. Энэ жил Монголдоо ирж олон салбарын эмэгтэйчүүдийг хамруулсан уулзалт өдөрлөг явуулж байгаадаа баяртай байна. Бидний санаачлагыг дэмжиж буй эрэгтэй, эмэгтэй хүн бүхэнд манай үүд хаалга нээлттэй гэдгийг хэлмээр байна. Бидэнтэй www.admwe.org гэсэн хаягаар холбогдож, саналаа ирүүлээрэй гэж хүсье” хэмээв.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …