Zodiac. Vector illustration of the astrological sign of Leo as a portrait beautiful girl with long hair. The illustration on decorative grunge background in retro colors

2018 онд хамгийн их аз жаргалтай байх дөрвөн орд

Өсөж төрсөн орчин, хүмүүжил тухайн хүний хувь тавиланд нөлөөлөх ч гэлээ төрсөн сар зан чанар болон ирээдүйн амьдралд их нөлөөлдөг байна. Зурхайчид оддод итгэх нь хамгийн итгэл үнэмшилтэй болоод найдлагатай зам гэдэг. Хятадын хуанлигаар шар нохой жил гарч байна. 2016, 2017 онтой харьцуулахад 2018 он бүх 12 ордныхонд шинэ боломж, амжилт бүтээлийг авчирна гэж зурхайчид хэлсэн. Ялангуяа доорх дөрвөн ордыг аз, од ивээх ажээ.

Арслан

Өөртөө бардам арслангийнхан нарны бүтээл билээ. Тэд аз жаргал, баяр хөөрийг түгээж явдаг. Тэд өөрийгөө дайчилж амьдралын сайн сайхныг хүртэж чаддаг. Өнгөрсөн онд таагүй зүйл тохиосон байж болно. Тухайн зүйл санаа бодолоос гарахгүй байсан ч сэтгэлээр унаж болохгүй. Энэ жил таныг аз, од ивээнэ. Санхүүгийн хувьд сайжирна. Шинэ зүйлс туршиж үзэхээс бүү айгаарай. Өөрийгөө хүлээн зөвшөөрч, бусдыг буруутгахаас зайлсхийх хэрэгтэй. Өнгөрснийг мартаж, итгэл найдвартайгаар урагш хараарай. Од эрхэс таны талд байна.

Нум

Нумын ордныхон хөгжил дэвшил, боломжийн бэлгэдэл Бархасбадь гаригийн ивээлд байна. Өнгөрсөн жилүүдэд шинэ зүйлийг эхлүүлж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж ирсэн нумынхан 2018 онд тухайн зүйлийнхээ үр шимийг хүрэх нь. Тэдний карьер нь өсч, ганц бие хүмүүс хосоо олон, хань ижилтэй хүмүүсийн гэр бүлийн харилцаанд дэвшил гарна. Өөдрөг байснаар илүү их аз жаргалтай болно гэдгийг санаарай. Гутарч, бухимдаж болохгүй. Хүмүүст итгээрэй. Энэ жил хамаатан саднууд тань их тусална.

Мэлхий

Энэ жилийн хувьд мэлхийн ордныхон дотоод эрх чөлөөгөө нэмэгдүүлж, өөдрөг үзлээ бусдад түгээнэ. Сэтгэлд ханамжтай зүйл их тохиолдоно. Харин сөрөг зүйл бараг болохгүй. Бүх зүйл ард үлдсэн. Гэрэл гэгээтэй цаг мөчүүдээр дүүрэн байж, сэтгэл санаа сайхан байна. Мэргэн ухаан нь карьераа өсгөхөд нь тусална. Нэг гэлтгүй гадаад орноор аялна.

Жинлүүр

Энэ жил жинлүүрийнхний хүч чадал нь өснө. Сэтгэл санаа нь тогтуун, өнгө зүс нь сайхан байна. Аливаа зүйлтэй нийцэж чаддаг, тэнцвэртэй зан чанар нь аз жаргалаа нэмэгдүүлэхэд нь тусалж, сайн сайхан зүйлс тохионо. Хайрттайгаа илүү сайн ойлголцоно. Зурхайчид шинэ зүйл эхлүүлж, далд авьяасаа нээхийг сануулж байна. Даргадаа тушаал дэвшмээр байгаа талаараа хэлэхээс бүү айгаарай. Бодсон зүйлс тань биелэх магадлал өндөр байна. Урамшуулал, бэлэг авахаас гадна сугалааны ялагч болох магадлал ч өндөр байна.

 


Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …