Хойд Солонгосын хоккейн тамирчид Өмнөд Солонгост ирлээ

Дараа сарын 9-25-ны өдрийн хооронд Өмнөд Солонгосын Пёончан хотноо “Пёончан 2018” Өвлийн Олимп болох билээ.

Өмнөд, Хойд хоёр Солонгосын олимпын талаар хийсэн хэлэлцээрийн үеэр хоккейн эмэгтэйчүүдийн хамтарсан баг байгуулах, цаначид олимпын өмнө хамтарсан бэлтгэл хийх, соёл урлагийнхан хамтарсан тоглолт тавих, урлаг спортын төв байгууллагууд харилцан айлчлал хийх зэрэг чухал ажлуудыг ярилцсан юм.

Тэгвэл өнөөдөр Хойд Солонгосын хоккейн 12 эмэгтэй тамирчин Өмнөд Солонгост ирсэн байна. Өмнөд Солонгосын хоккейн эмэгтэй багийн дасгалжуулагч Сара Муррей “Улс төрийн шалтгаанаас болж манай баг Хойд Солонгосын эмэгтэй багтай хамтарсан баг байгуулах болж байгаа нь тиймхэн байна. Гэхдээ хоёр Солонгосын харилцааны асуудал болохоор үүнийг бид хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн даваа гаригт болсон хэвлэлийн бага хуралд хэлжээ.

Өнөөдөр Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусад орны туслалцаагүйгээр хоёр Солонгосын ард түмэн эв найрамдлын төлөө байх хэрэгтэй хэмээсэн мэдээлэл гарсан. Пёнъяны Солонгосын хойгийн асуудлыг намжаах гэсэн зорилго нь энэ мэтээр хэрэгжиж эхэлжээ.

Олимпын наадамд Хойд Солонгосоос нийт 22 тамирчин оролцоно. Хоккейчдоос гадна уран гулгалтын хос тамирчин, тэшүүр болон цанын гулгалтын тамирчид тус олипмд оролцох аж.

 

 


Санал болгох мэдээ

СПОРТ клубт нэг, нэг удаа ҮНЭГҮЙ хичээллэж үзэх үү?

Спорт клубуудын сарын дундаж төлбөр 150 мянган төгрөг гэж тооцвол төлбөрөө сараар нь бүтэн төлөөд …