“Хөх толбот хүмүүс” МУСК Швейцарийн кино наадмаас шагнал хүртжээ

Швейцарийн Фрибург хотноо зохион байгуулдаг олон улсын кино наадамд “DOZ entertainment”-ийн бүтээл “Хөх толбот хүмүүс” МУСК тус наадмын New Territory section-д шалгарчээ.

2011 онд нээлтээ хийж байсан “Хөх толбот хүмүүс” киног тус наадамд “Дижитал агуулга” ХХК илгээжээ.

New Territory section гэдэг нь тус кино наадамд өмнө оролцож байгаагүй, шинэ нутаг дэвсгэрээс оролцсон бүтээл байх бөгөөд Монгол кино олон улсад, тэр тусмаа Швейцарьт танилцуулагдах боломж нээгдэж байгаагаараа онцлогтой юм байна.

Жил бүр Ази, Латин Америк, Африк болон Зүүн Европын орнуудаас ойролцоогоор 12 кино сонгон шалгаруулдаг ба хамгийн гол шалгуур нь тухайн уран бүтээлийн чанар байдаг байна.

Санал болгох мэдээ

Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан …