Дэлхийн хамгийн баян хөтлөгч Опра 2,5 тэрбум долларын хөрөнгөтэй. Ядуу тарчиг амьдралаас өнөөгийн өндөрлөгт хүрсэн түүний түүх “Үнсгэлжин”-гийн үлгэрийг сануулам. Түүнийг зүгээр сууж байхад л секунд тутамд түүний данс руу мөнгө орж байдаг. Дэлхийн ток шоу нэвтрүүлгийн “хатан хаан” гэгддэг Опрагийн амьдрал эгэл бус юм. Ядуу гэхэд дэндүү ядуу амьдралд төрсөн Опра төмс хийдэг шуудайгаар хувцас хийж өмсдөг байжээ.
Түүний амьдарлын түүхээс зурвасхан өгүүлэхэд:
Түүний ээж Вернита Ли Миссипи мужийн тосгонд 1954 оны 1 сарын 29-нд 17хон настайдаа Опраг төрvvлжээ. Тухайн үед эцэг Вернон Уинфри болоод эх Вернита Ли хоёул насанд хvрээгvй байсан тул гэрлэж чадаагvй аж.
Олны хатуу ширvvн зэмлэлийг сонсож ядуу тарчигаасаа болоод охиноо тэжээж дийлэхгүй байсан ээж нь Опраг эмээ Кэтти Мэй Лид нь өгч өсгүүлжээ. Опраг 6 настайд нь ээж нь зэргэлдээх хот руу нүүж, баян айлын гэрийн vйлчлэгчээр ажилд орсон байна. Ингээд бяцхан Опраг 9 настай байхад нь түүний хамаатных нь хөвгүүд хvчиндсэн аж. Есөн настайгаасаа хvчирхийлэлд өртсөн Опра 14 настайдаа жирэмсэн болж хvv төрvvлсэн ч тэр нь хүүхэд нь нэг сар амьдраад л нас барсан байна. Мэдээж хүүхдийнх нь эцэг нь хамаатных нь хөвгүүн байжээ. Опраг хамаатных нь охидууд элдэв бусаар доромжилж хөвгүүд нь байнга хүчирхийлж дарамталдаг байжээ. Энэ тухай тэрээр 1986 оны ТВ-ийн шоун дээрээ би өнөөдөр тэр бузар муухай новшнуудыг уучилж чадсанаараа сайхан амьдарч байна. Хэрвээ би тэднийг уучилж чадаагүй бол үхэн үхтлээ шаналж зовж амьдрах байсан гэсэн юм.
Эцэст нь хамаатнууд нь Опраг Теннеси муж улс руу, аав руу нь явуулсан байна. Опра тэнд дунд сургуульд сурч, радиод орж ажиллажээ. Ингээд тэрээр 19 настайдаа орон нутгийн мэдээ уншдаг болж, радиогийн ток-шоуг хөтлөх болсон нь түүний авьяасыг нээсэн байна. Опра Чикагогийн хэн ч тоодоггvй ток-шоуны чансааг өсгөснөөр нутагтаа алдартай болж, продюсерийн компаниа байгуулсан ба хичээнгүй зүтгэсний эцэст тэрээр 32 насандаа саятан болж, ток-шоу нь АНУ даяар алдартай болсон юм. 41 настайд нь хөрөнгө нь 340 сая доллар давж, Форбэс сэтгvvлээс гаргадаг Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад орсон анхны Африк гаралтай Америк эмэгтэй болжээ.
Опрагийн дандаа хэлдэг үг нь “Эмэгтэй хүн үргэлж өөрийгөө анхаарч байх хэрэгтэй гэдэг бөгөөд царай муутай эмэгтэй хvн гэж байдаггvй” гэж дандаа хэлдэг. Түүний энэ үг олон эмэгтэйд урам зориг эрч хүч хайрладаг билээ.
Тиймдээ ч бидэнд өөрчлөлт хэрэгтэй хэмээн сайхан хувцас сайн машинд үнэ хайрладаггүй.
Тэрээр өдгөө 55 нас хүрсэн ч одоо хэр нь гэрлээгvй яваа. Зарим хүмүүс түүнийг ижил хүйстэн гэж харддаг юм.
Гэсэн тэрээр Стедман Грэхам гэх залуутай олон жил үерхсэн юм.
Түүнийг хvvхэдгvй гэж олон хүмүүс хэлдэг ч тэрээр “Би яагаад хvvхэдгvй гэж. Надад их олон хvvхэд байгаа би тэдэнд их хайртай” хэмээн Африкийн ядарч зовсон хүүхдүүдийг хэлжээ.
Амьдралын бэрх нугачаанд бvдчих тусмаа хатууждаг байсан Опраг ойр дотнынхон нь шийдэмгий, ухаалаг гэдэг ч тэрээр хэд хэдэн удаа гэрлэх санал авч байсан ч эцсийн шийдвэрийг гаргаж ердөө чаддаггүй байсан бөгөөд сvйт залуу Үильям Бубба Тейлорт гэрлэхээс татгалзсаныхаа дараа сэтгэл санааны хvнд дарамтанд орж, 1981 онд буюу 27 настайдаа амиа хорлохыг завдаж байжээ. Түүнийг одоо болтол хүнтэй суугаагүйд их олон хүн гайхдаг бөгөөд бага насных нь хар бараан дурсамжаас болсон гэлцдэг.
О.Рана