Ц.Одонтунгалаг: ЭХЭМҮТ-ийн орчин, нөхцлийг сайжруулахад Нийслэл анхаарлаа хандуулан ажиллах ёстой

НИТХ-ын хурлаар хэлэлцэгдэж байгаа Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай танилцуулгатай холбогдуулан  төлөөлөгчид холбогдох газар, агентлагийн дарга нараас  асуулт асууж, хариулт авлаа.

Ц.Одонтунгалаг: Нийслэлд 12 сургууль гаднаа 00 тай байна гэсэн мэдээлэл байна. 21-р зуунд бид ингэж гадаа хүүхэд багачуудаа бие засуулж болох уу, гаднаа 00-тэй эдгээр сургууль цэцэрлэгийг хэзээ дотор 00-той болгох боломжтой вэ?

С.Амарсайхан: Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа дарга хариулья.

Ш.Анхмаа: Нийслэл хотын хэмжээнд 12 сургууль биш, Баянзүрх цогцолбор,  Амгалан цогцолбор гэсэн 2 сургууль гаднаа 00-тойгоор үйл ажиллагаага явуулж байгаа. Энэ хоёр  сургуулийг  2018 ондоо багтааж дотроо 00-той болох асуудлыг шийдвэрлэнэ. Холбогдох зардал төсөв нь тавигдаад явж байгаа. 2017 оны эхээр нийслэлийн хэмжээнд 4 сургууль гаднаа 00-той байсныг  өнгөрсөн онд  хоёр сургуулийн 00-ыг дотор болгож шийдсэн.

Ц.Одонтунгалаг: Сургуулийн 00-ийн тухай мэдээллийг өнөөдөр би хүүхдийн байгууллагаас утсаар асууж авсан мэдээлэл шүү.Тэгэхлээр Ш.Анхмаа дарга та эдгээр газартайгаа ярьж мэдээллээ нэгтгээрэй.  Надад бас нэг асуулт байна. Өчигдөр Эх нялхаст очиход өрөө тасалгаа утаагаар бүрхсэн, агаарын бохирдол маш их хэмжээнд байна. Эмнэлэгт олгогдож байгаа агаар цэвэршүүлэгч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд  олгогдож байгаа юу? Өвдөж гэмтсэн хүүхдүүд ЭХЭМҮТ-д эмчлүүлэхээр ирдэг учраас эмнэлгийн орчин, нөхцлийг сайжруулахад  та бид анхаарлаа хандуулан ажиллах ёстой. Дээр нь шөнөдөө  тус эмнэлэгт жижүүрийн ганц  эмч сувилагч ажиллаж байна, Яаралтай тусламж авах гээд хүүхдээ аваад  очсон иргэдэд, өөдөөс нь эмч хагалгаанд орсон, 3-4 цагийн дараа гарч ирнэ, тэр болтол яах ч арга байхгүй гээд сууж байх юм. Энэ асуудалд  хэн анхаарах вэ?

С.Амарсайхан: Ж.Батбаясгалан дарга агаар цэвэршүүлэгчтэй холбоотой асуудлыг нь хариулчих, дараа нь НЭМГ-ын Л.Төмөрбаатар дарга хариулахад бэлтгэж бай.

Ж.Батбаясгалан:  ЭНЭШҮТ-д 70 агаар цэвэршүүлэгч олгосон,  нийтдээ 200 олгох ёстой, гэрээгээр бол 1 сардаа нийлүүлж дуусах ёстой, гаднаас агаар цэвэршүүлэгч ирж байгаа учраас хугацаа алдаж  байгаа явдал бий, гэхдээ 2 сардаа багтаж бүх агаар цэвэршүүлэгч олгогдоно.

Л.Төмөрбаатар:  ЭНЭШҮТ  нь Эрүүл мэндийн яамны харьяанд байдаг болохоор боловсон хүчний асуудлыг нь бид сайн мэдэхгүй байна.

Ц.Одонтунгалаг:  Гэвч  энэ  эмнэлгээр  нийслэлийн иргэд үйлчлүүлж  байгаа шүү дээ. Цаашдаа эмнэлэг сургууль барихдаа агааржуулалтын системийг өнөөгийн агаарын бохирдолтой холбож шийдэх түвшинд төлөвлөж ажилаасай гэж хэлэх байна.

С.Амарсайхан: Нийслэлийн иргэд үйлчлүүлдэг эмнэлгийн болон бусад төв, зарим үйлчилгээний газруудыг  яам агентлагийн харьяанд байгаа учраас бид мэдэхгүй гэж хэлдэг явдлыг бид хаана хаана бодох ёстой. Энэ асуудалд Л.Төмөрбаатар дарга анхаарч ажиллах хэрэгтэй шүү.

Л.Төмөрбаатар:  За ойлголоо, төлөөлөгчийн саналын дагуу энэ асуудлыг судлаж, шийдвэрлүүлэх тал дээр нь анхаарч ажиллая гэснээр Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай танилцуулгатай холбогдуулсан асуулт өндөрдөж,  төлөөлөгчид санлаа  хэлж  НИТХ-ын хурал үргэлжилж байна.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …