Аарцтай гурилтай шөл хийх арга

Тогоондоо ус хийж буцлах үед нь хонины гуя, шаант чөмөгний бор махаас хавтгай нимгэн зорж хийгээд буцалсаны дараа давс (жамц давс) хийж 10 минут буцалгана. Гурилаа хатуувтар зуурч нухаж элдэнэ. Гурилаа хэрчээд буцалж буй шөлөндөө нэмнэ. Буцалсаны дараа нимгэн хэрчсэн хонины сүүл, уулын зэрлэг сонгино, гоньдоо хийж гурван минут буцалгаад гаргана. Аягалахын өмнөхөн аарцаа хийж хутгана.

Тавтай хооллоорой!

 


Санал болгох мэдээ

12 сарын 05-аас өмнө өвлийн идэшээ очиж аваарай

Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдааг энэ сарын 28-наас 12 дугаар …