Мисс А.Баярцэцэгийн тоглосон “Attrition”  киноны  трейлэр цацагдлаа

Мисс А.Баярцэцэгийн тоглосон Холливуудын жүжигчин Стивен Сигалын “Attrition”киноны албан ёсны трейлэр энэ сарын 25-нээс эхэлж цацагдаж эхэллээ. Тэрбээр “Attrition”кинонд “Kyra” гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн юм. Өмнө нь “Marco polo” цувралд дүр бүтээж, Монголынхоо “Явуулын хүн” кинонд тоглосон.

А.Баярцэцэг “Attrition” кинонд тоглосон талаараа нэгэн ярилцлагадаа”Өөртөө гэхээсээ илүү надад зөв цагтаа, зөв газраа, зөв хүмүүстэй хамт байж боломжийг ашиглах тохиолыг бүтээсэн таньдаг, танихгүй бүх хүмүүст, дэмжсэн итгэсэн бүхэнд баярласан. Ялангуяа Б.Эрдэнэтуяа эгч маань энэ кинонд дүр бүтээхэд хамгийн их тус болсон хүн” хэмээн ярьж байсан удаатай.

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …