Мисс Шүүдрээгийн тоглосон эротик кино удахгүй дэлгэцнээ гарна

55f15d79c4d1a75eoriginal_zps53a89e2e Монголын кино урлаг шинэ зууныг  даган хөгжиж эхэлсэн. Үүний жишээ болсон олон сайхан кинонууд  эхнээсээ үзэгчдээс өндөр үнэлгээ авч эхэлсэн.

Тэгвэл тун удахгүй дэлгэцнээ бас нэгэн чансаатай кино үзэгч олны хүртээл болох гэж байна.  “Муушгийг заавал таван гар тоглох албагүй” гэсэн сонирхолтой нэртэй  энэ кино монголын кино урлагийн салбарт шинэ төрөл жанр нэмэх гэнэ.

“Муушгийг заавал таван гар тоглох албагүй л байхгүй юу” гэснээс үүдэн аливаа зүйлийг хэр хэмжээг хэтрүүлвэл юу болох ямархуу үр дүнд хүрэхийг уг кино харуулна. Гэхдээ алаан хядаан айдас хүйдэстэйгээр бус инээдмийн эротик төрлөөр харуулсан нь үзэгч олны сонирхолыг татах нь гарцаагүй хэмээн урлаг судлаачид үзэж байна.

Киноны гол дүрд жүжигчин Чапигаас гадна залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг нарын авьяаслаг жүжигчид тоглосон. Тэр тусмаа эротик дүрийг чадварлаг гаргасан нь мэргэжилтэнүүдийн анхаарлыг татжээ.download

Уг кинонд нэг хэсэг хийсэн бүтээл нь төрийн эргэлт хийхийг завдсан гэсэн хэрэгт холбогдон Тагнуулын Ерөнхий Газарт шалгагдаж, улмаар баривчлагдан ганц худагт хоригдож байсан МКУЗөвлөлийн Гүцэтгэх захирал ноён Г.Бадамрагчаа мөн “Галдан Бошигт Хаан” сан ТББ-ын Тэргүүн, ” Хас Чандмань ” Уран бүтээлийн нэгдлийн захирал Н.Батболд нар хамтран ажиллажээ.

Өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал, хүний амьдралын эрээн бараан элдэв явдлыг хошин инээдмийн байдлаар харуулснаараа илүү онцлог юм. Киноны нээлтийг  энэ сарын 27-нд Тэнгис, Өргөө кинотеатрт хийнэ.

 “Би бол сайхан бүсгүй” гэж ам бардам хэлдэг жүжигчин Шүүдрээгийн хамгийн анхны эротик дүр энэ кинонд мөнхрсөн  байна.

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …