НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг улиралд нэг удаа олгоно

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу буцаан олголтын урамшууллын мөнгийг өчигдрөөс эхэлж  иргэдийн дансанд шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Энэ удаа 654 мянга гаруй иргэн 78 тэрбум гаруй төгрөг буцаан авах юм байна. Цаашид энэ мөнгийг татвар төлөгчдөд улиралд нэг удаа олгож байхаар боллоо.

2016 онд 497 мянга гаруй иргэнд 35 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна. Тэгвэл өнгөрсөн онд 11 удаагийн тохирлоор 120 орчим мянган иргэн азтан болж нийт таван тэрбум төгрөг хожжээ.

 

Санал болгох мэдээ

Татвар төлөгчдөд зөвлөн туслах, дэмжих үйлчилгээ үзүүлнэ

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээ …