Нумын орд:Хайртай хүмүүстээ өнөөдөр хатуу үг бүү хэл

ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр таны нэр хүнд олон сонирхолтой үйл ажиллагаа оролцсоноор өсөх боломжтой. Шинэ танилууд тань шинэ ертөнцийг нээж, харилцаанд чухал хүмүүсийг олж болно. Бусад хүн өөрт юу хэрэгтэй байгааг хүнээр хэлүүлэлтгүй танаас илүү мэддэг байх гэж та эргэлздэг байж магадгүй. Харин та энэ өдөр бусдад зөвлөх гайхалтай мэдрэмжээр олон хүнийг гайхшруулж, баярлуулах байх. Хонины ордны эцэг эхчүүд хүүхдүүдээ урт хугацааны туршид хяналтгүй байлгахаас сэргийл. Тэднийхээ юу хийж байгааг мэдэгдэхгүй тагнаж мэдэхэд илүүдэхгүй л болов уу.

ҮХЭР (4/20-5/20)
Одоогийн од эрхсийн дохиогоор завгүй өдөр болох тул та төлөвлөгөө, арга барил, стратегаа ойлгомжтой болгох хэрэгтэй. Хийх ажлаа жагсааж, чухал ажлуудаа тэргүүнд нь хийхээр дараалал гаргах нь таныг зөв чиглүүлж өгнө. Эдийн засгийн салбарт ажиллах урам зориг дээшлэх тул энэ цаг үеийг сайнаар ашигла. Хүлээж авсан зарим мэдээлэл ирээдүйд хэрэг болно. Бүх зөвлөгөө болон худалдааны нууцыг хадгалах нь чухал. Өнөөдөр та өөрийг тань анхааралтай ажиглаж буй хүчтэй өрсөлдөгч эсвэл таныг нууцхан хайрлах хүнтэй болно. Дур хүсэл сэрэл урам зоригийг тань сэргээх боловч бусад чухал харилцааны талаарх таны бодол санааг халхлах болно.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр ихэрүүд хэн нэгнээр хийх ажлаа заалгахыг хүсэхгүй. Од эрхэсийн нөлөөгөөр таны сэтгэл санаа тогтворгүй зөрчилтэй болох болно. Гэхдээ энэ бүх зөрчилтэй тогтворгүй байдал таныг ажлаа цагт нь дуусгахад нөлөөлнө. Маргалдаж байхдаа ямар нэг бодлогогүй үг хэлэхээс сэргийл. Хэн нэгнээр хайрлуулах хүсэл тань таныг төөрөгдөлд оруулах тул хэдий дотно байсан ч үнэнч байдлаа хадгалах хэрэгтэй.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Мөнгө олох овсгоо самбаа, төсөв төлөвлөгөөнүүд тань саадгүй үргэлжлэх болно. Ажлын зохион байгуулалтыг сайн хийснээр таны мөнгө нилээд их хэмжээгээр өсөж таныг баярлуулах болно. Таны хэрэгжүүлэх санал нарийн байж магадгүй тул анхаарлаа төвлөрүүлж ажиллах хэрэгтэй. Бизнесийн санхүүгийн төвөгтэй асуудлыг даван туулах шийдвэр тань оновчтой байж болох юм. Нэлээн хол амьдардаг олон жилийн өмнөөс мэддэг хэн нэгэн таны амьдралд гэнэт гарч ирэх болно. Түүний үүрэг оролцоо таны зарим ажилд чухал болно.

АРСЛАН (7/23-8/22)
Гэнэтийн зочид ирж гэртээ эрт харих хэрэг болно. Гадаадаас ч айлчин ирж магадгүй. Та зочиддоо ширээ засаж сайхан дайлна. Эсвэл спортын тэмцээн юмуу олныг хамарсан арга хэмжээнд амжилттай оролцож шагналаа тэмдэглэнэ. Эцэг эх болон хамт амьдардаг бусад хүмүүстэйгээ харьцах харьцааныхаа талаар, бие биенийгээ зохих ёсоор харилцан хүндэлж, хайрлаж халамжилж байгаа эсэхээ дахин хянаж үзэх хэрэгтэй. Зөрчилтэй байгаа хосууд харилцаандаа дэвшил гаргаж чадахгүй л болов уу.

ОХИН (8/23-9/22)
Энэ сарын эхний өдөр охиныхон хийж бүтээх ажилдаа бүхий л цагаа зарцуулахын зэрэгцээ өөдрөг байж чадах болно. Өдрийн хагасаас хойш шинэ ажлын төлөвлөгөөнүүд өөрчлөгдөх тул маш завгүй өдөр байх бололтой. Ахиж дэвших сайхан боломжийг танд санал болгож байгааг урьдчилан мэдэж чадахгүй болов уу. Иймд танд ирэх гэнэтийн мэдээнээс болгоомжлох хэрэггүй.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Таны харилцааны ур чадвар ба тодорхой шийдэл гаргах чадвар өндөр түвшинд байна. Та авъяастай, тодорхой зорилготой бол найзууд тань үнэлэх болно. Од эрхэсийн нөлөөгөөр таны төрөлхийн ярих харилцах чадвар дээшилж энэ нь хайр дурлалын асуудалд тань эерэгээр тусна. Та энэ завшааныг ашиглаж хайртай хүмүүстээ сэтгэлээ нээх болон бусдад бодож байгаагаа илэрхийлж болох юм. Хэрүүл маргаанаас зайлсхийж, эв эеийг хичээх хэрэгтэй.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Энэ өдөр та завгүй ажиллаж, уналт амжилт аль аль нь байх болно. Алдагдалд орж болзошгүй тул бэлэн бай. Ажлаа сайн хийж чадахгүй байсан ч битгий цааш түлх. Олонхи хилэнцийн ордныхонд материаллаг байдлаа засах асуудал тулгарах бололтой. Санхүүгийнхээ байдлыг сайжруулахын тулд тодорхой зүйл хийх хэрэгтэй. Юу хийхээ олон талаас нь бодож үз. Гэхдээ хууль зөрчигч этгээдүүдэд уруу татагдаж болохгүй.

НУМ (11/22-12/21)
Мэдээлэл, туршлага харилцан солилцоход таатай өдөр. Бусдад хайр түгээх нь сайхан энерги эргээд танд өгөх болно. Ухаантай хүний үгийг урдуур нь оролгүй сайн сонс. Хайртай хүмүүстээ өнөөдөр хатуу үг бүү хэл. Танд хэлэх цаг мундахгүй олон олдоно. Сайхан зүйлийн талаар ярьж тэдний сэтгэлийг баясгаарай. Ажлын холбоотой асуудлууд хүлээцтэй хандахыг шаардана. Таныг хуурах гэсэн оролдлого ажил хэргийн холбооноос ирэхийг анхааруулж байна.

МАТАР (12/22-1/19)
Өөрийн чадвар боломжиндоо итгэ. Таны итгэл буурч байж мэдэх юм. Гэхдээ өөртөө хэт бардамнаж бусад хүмүүсийн юу бодож, юу мэдэрч байгааг нь үл тоож болохгүй. Алдаа гаргахаасаа айх эсвэл аливаа боломжинд сэтгэл хөдлөлөөр хандах нь өөрөө алдаа гаргаж буй хэрэг юм. Өөрийн хүсдэг зүйлдээ эсвэл хүсдэггүй зүйлдээ анхаарал тавих гэсэн хоёрхон сонголт бий. Чи юу хүсч буйгаа ойлгож чадахгүй бол ядаж мэдэхийг оролдох хэрэгтэй. Ингэснээр ирээдүйд чамайг амжилтанд хүргэж чадах аргыг өөрийн хүчээр ойлгож авах болно.

ХУМХ (1/20-2/18)
Харилцаа холбоонд ээлтэй өдөр болно. Хөрөнгөө ашигтайгаар байршуулах, орлого олох гэх мэт өөрийн мөнгөний бүхий л урсгалдаа дүгнэлт хийснээрээ мөнгө олох олон шинэ санаануудыг олох болно. Энэ цаг үед зөн совингоос илүү мэдээлэл үнэнч байна. Од эрхэс таны мөнгө, ашиг орлогын орон зай руу шилжиж байна. Санхүүгийн хямралд орох, гомдол гаргах дуртай хамтрагчаа тэвчин суухыг өөртөө бүү зөвшөөр. Энэ үед та эртний харилцаа холбоогоороо дамжуулан мөнгө олж чадна.

ЗАГАС (2/19-3/20)
Та ирээдүйдээ үнэлж баршгүй туршлага, авьяас байгааг олно. Хэрвээ та мөнгөтэй бол хуучин найздаа өрөө төл. Гэр бүлд байдал илүү амархан байх болно. Ямар нэг маргаантай зүйл гэр бүлийнхнийгээ уулзалтанд дуудахад хүргэнэ. Хэрэв бүгд хүлээн зөвшөөрөөд зүрх сэтгэлээрээ хүрэлцэн ирвэл асуудлыг санал нэгтэйгээр шийдэж чадна. Хамтрагчтайгаа харьцахдаа асуудалд эрүүл ухаанаар шийдвэр гаргахад муугаар нөлөөлөх аливаа мэдрэмжээс болгоомжтой бай.

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …