Хонины орд:Цаг гаргаж дотны найзууд болон ах дүүсийнхээ санаа бодлыг сонсоорой


ХОНЬ (3/21-4/19)
Ажлаа хойш нь тавиад амралтын цагаараа хийхийг хүссэн төлөвлөгөөгөө зохио. Эцэг эхчүүд хүүхдүүдээ салхинд дагуулан явж өөрсдийн болон хүүхдүүдийнхээ сэтгэл зүйн ядаргааг үгүй хийж сайхан хөгжилд. Тантай харилцан ярилцахыг хүссэн хүмүүстэй нээлттэй харилц. Цаг гаргаж дотны найзууд болон ах дүүсийнхээ санаа бодлыг сонсоорой. Тэд танд шийдэхийг хүссэн асуудлын тань хариуг өгч ч мэднэ. Хүнийг өнөөгийн байгаа болоод харагдах байдлаар нь бүү дүгнэ.

ҮХЭР (4/20-5/20)
Та гэр бүл найз нөхөд гэж явсаар их завгүй байх бололтой. Найз нөхөддөө тусла та тэдний амьдралд өөрчлөлт хийж чадна. Гэрээсээ гарч онцгой ер бусын зүйл хийж алжаалаа тайл. Таны хийсэн сонголтын үр дүн таныг алмайруулах болно. Та өнөөдөр олон жил уулзаагүй найз нөхөдтэйгээ уулзах бөгөөд өмнө нь зүс танихаас цаашгүй явсан зарим нэг хүмүүстэй санамсаргүй танилцах болно. Хэн ч байсан гэсэн энэ уулзалт таны сэтгэлийг маш их татах болно.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хүүхэд насны тань дурсамжууд таны сэтгэлийг гэгэлзүүлж, одоо хайрлах ёстой хүнээ хайхраагүйгээс асуудал үүсч магадгүй. Тиймээс сэтгэл хөдлөлөө анхаар. Од эрхэсийн нөлөөгөөр заримдаа ил гарч ирдэг энэхүү дотоод зүйлээ барьж байх хэрэгтэй бөгөөд зугтахаасаа илүү түүнийгээ удирдан зал. Бясалгал нь сэтгэл санааны амар амгаланг өгөөд зогсохгүй ухаалаг байхад туслана. Эргэн тойрноо өөрчлөх гэсэн их хүсэл тань нөхцөл байдлыг харахад эерэгээр нөлөөлнө.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Өмнөх хоногуудад эхлүүлэхээ хойшлуулсан чухал гэрээг байгуулах эсвэл санхүүгийн болон хуулийн тохиролцоо шийдвэрлэгдэх өдөр байна. Мөн өнөөдөр мэлхийн ордныхон дотны хүмүүсээ халамжлахдаа маш сайн байна. Гэхдээ өөрийнхөө биеийг ч энэ жагсаалтандаа нэмэхээ битгий мартаарай. Энэ өдөр үдээс хойш сайхан амарч, амжилтаа тэмдэглэ. Үгүй бол танд онцгой зорилгоо биелүүлэх хүч энерги үлдэхгүй. Цаг агаар хүйтэн байвал ханиаднаас сэргийлж биеэ чийрэгжүүлэхэд анхаар.

АРСЛАН (7/23-8/22)
Од эрхэс таныг эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарах анхаарлаа дээд цэгт хүргэж, шим тэжээлтэй хоолны дэглэм барих, дасгал фитнессээр хичээллэхийг хүсч байна. Ажлын ур чадвар, шинэ хэрэгцээт дадлыг сурч мэдэх шаардлага үүснэ. Одоогийн ур чадвараа дээшлүүлж шинэ зүйл сурч мэдэх нь маш чухал. Англи хэл болон бусад хэлнүүдийн давтан сургах дамжаа, цахилгаан болон цахим тоног төхөөрөмж засах, гар урлалын дугуйлан зэрэгт сурах тухай бодоод үзээрэй. Өөрийн оюун ухаанаа тэлэн өргөжүүлж, биеэ эрч хүчтэй байлга.

ОХИН (8/23-9/22)
Хувийн асуудлаа шийдвэрлэхэд анхаарал тавь. Та цагийг тун таатай өнгөрөөх болно. Зарим нэг нь олон нийтийн арга хэмжээнд оролцох бөгөөд өөрийн нууц авъяас чадварыг нээх болно. Таны бусдыг татах чадвар өндөр байна. Таны яриа ярилцахад хамгийн хэцүү хүний сэтгэлийг ч татаж чадна. Энэ боломжийг ашиглан бусад хүмүүст нөлөөлөхийг хичээ.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Гэр бүлдээ цаг гаргаж хамтдаа аялалд гар. Гэр орноосоо хол аян замд гарвал азтай уулзалтууд хүлээж байна. Ашигтай харилцаа холбоо тогтоож боломж бололцоогоо өргөтгөж чадна. Богино ч гэсэн аялалд явах бүхий л боломжийг ашигла. Амралтын өдрийг амарч өнгөрөөсөндөө тун таатай байх болно. Гэр бүлийнхэнээсээ талархалын үгийг харамгүй сонсох бөгөөд энэ үед та ямар зөв шийдвэр гаргасанаа ухаарна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр бодол санаа тань сайн төвлөрөхгүй өдөр. Од эрхэсийн нөлөө аливаа юмны хэмжээг хэтрүүлэхээс сэрэмжлэхийг сануулж байна. Олон зүйлийн хариултыг ойлгож мэдэх хүсэл нь таныг сэтгэлийг эзэмдэнэ. Нууцлаг нөхцөл байдал таны сэтгэл санаагаар тоглож, өнгөрсөн явдалтай чинь холбоотой хэн нэгэн гарч ирэн хуучныг сөхөж, асуудал гаргаж болзошгүй. Орой олон нийтийн арга хэмжээнд оролцохоор болбол архи дарсыг тааруулж хэрэглэ.

НУМ (11/22-12/21)
Өнөөдөр та өөрийн хайр дурлалын эсвэл гэр бүлийн асуудлыг сайн тал руу нь эргүүлж чадна. Ам мурийсан хосууд эвлэрнэ. Мэдээж энэ нь таны амьдралын сайн сайханд эерэгээр нөлөөлнө. Од эрхэсийн ивээлийг ашиглан ойр дотны найз, хамаатнуудтайгаа уулз. Ингэснээр та удаан хуримтлагдсан гэр бүлийн асуудлууд мөнгө хөрөнгө шийдвэрлэхтэй холбоотой асуудлуудаа шийдэж чадна.

МАТАР (12/22-1/19)
Гайхалтай сайхан олон санаагаа өөртөө хадгалж үлдээ. Өнөөдөр та өнгөрсөнийг хэт их шаналалгүйгээр зүгээр л эргэцүүлж тунгаа. Сайхан санаагаа бусдад алдахгүйн тулд ажил хэрэг болтол дотроо хадгал. Та хайрлаж халамжилж явдаг хүмүүстэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөнө. Хэрэв та гэртээ өөрчлөлт оруулж байгаа бол хэтрүүлэх хэрэггүй. Засвар шинэчлэлийг үе шаттайгаар хянамгай хийх нь зүйтэй. Та эрч хүчтэй байхын тулд хоолны дэглэмээ өөрчилвөл эерэг үр дүн өгнө. Гэхдээ таны бие сайн байгаа ч гэсэн хэтрүүлвэл өөрийгөө өвтгөж магадгүй гэдгийг бүү мартаарай.

ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр та бүхэн анхаарлын төвд байх болно. Та өнөөдөр дуртай магтаалын үгээ хүлээж авна. Мөн гэр доторх цэцэгс ургамлууд уур амьсгалыг туйлын идэвхтэй болгож таны сайн сайхан байдлыг мэдрэх мэдрэмжийг ихэсгэнэ. Өөрийгөө төсөөлөн бодох чадвар тань дээшилж чармайн хичээх шаардлагатай зүйлсийг хийхэд тань зоригжуулах болно. Таны бүтээлч байдал тань өргөжин тэлж байгаа ба энэ амралтын өдрөөр онцгой хоббигоо хөгжүүлж, сайхан хөгжилдөн өнгөрөө.

ЗАГАС (2/19-3/20)
Мэдрэмж туршлагаа хослуулж од эрхэсийн нөлөөллийн эерэг үед ажлаа амжилттай бүтээгээд ав. Харин зарим загасынхан уур уцаартай, сэтгэл зүйн хувьд тогтворгүй байна. Гэнэт огцом хийсэн алхам танд болон бусдад үр өгөөжтэй байхгүй л болов уу. Өнөөдөр танд аз жаргалтай урам өгсөн чиг хандлага ноёрхох бөгөөд та баримталдаг дүрэм журмаа сайн дагах хэрэгтэй. Тэжээллэг хоол, чанартай чамин хувцсанд мөнгөө хэтрүүлж хэрэглэчихгүй л бол энэ өдрийг та таатай хүлээж авах болно.

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …