1991 он. Ардчилсан хувьсгалын эхлэл тавигдаж, социалист систем задарч зах зээлийн чөлөөт систем руу орж байсан эгзэгтэй цаг мөч байлаа. ЗХУ-аас манай улсад үзүүлдэг зээл, тусламж зогсож, экспортын бараанд хамгаагүй өндөр татвар тавьсан явдал нь манай жижиг орны эдийн засгийг хүнд байдалд оруулжээ. Ингээд тухайн үеийн БНМАУ-ын Засгийн газрын ерөнхий сайд Д.Бямбасүрэнгээр анхлуулсан нам, төрийн удирдагч нар маш нууцаар “Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 20 дугаар тогтоолыг 1991 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан билээ. Үр дүнд нь мөнгөний ханш огцом унаж, бүх төрлийн бараа үнэ өсөж, банканд жаахан мөнгө хадгалуулсан байсан хүмүүсийг олон жилийн хуримтлал нь цаас болон хувирсан байдаг. Энэхүү 18 зүйлтэй 5 хуудас бүхий алдарт тогтоолыг дуулж байснаас бодитоор нь харж байсангүй. Харин Засгийн газрын ордон дахь музейд бүрэн эхээрээ байдаг юм байна. Гэхдээ зөвхөн эхний болон сүүлийн хуудас нь байна. Ямар ч байсан олдсоноор нь та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Дараа хэн нэг нь бүрэн хэмжээгээр нь гаргаж тавих байх гэж бодож байна.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн
газрын ТОГТООЛ
1991 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Дугаар 20 Улаанбаатар хот
“Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх
зарим арга хэмжээний тухай”
Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлж, нээлттэй эдийн засгийг бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгийн гадаад харилцаанд дэлхийн зах зээлийн үнэ хэрэглэн, чөлөөт валютын тооцоонд шилжихтэй холбогдуулан мөнгө, цалин, үнэ, зээл, хүүгийн механизмын тогтолцоог боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Мөнгөний худалдан авах чадварыг тэнцэтгэх, үнэ бүрдэлтийн дийлэнх хэсгийг улсын төвлөрсөн зохицуулалтаас чөлөөлж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэн бүтээгдэхүүний өртгийг хямдруулж зах зээ олж авахын төлөө өрсөлдөх, нийгмийн эрэлт, нийлүүлэлтийн харьцааг зөв тусгасан, үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн эдийн засгийн сонирхолд үндэслэсэн үнийн тогтолцоог бий болгох нь эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүэх нэг гол нөхцөл болж байна.
Зах зээлийн зохицуулалтад шилжихтэй уялдуулан мөнгө, үнэ, зээл, санхүүгийн механизмыг боловсронггуй болгох, үнэ, цалин хөлсний уялдааг сайжруулж, зах зээлийн зохистой тэнцвэрийг хангах зорилгоор БНМАУ-ы Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улс ардын аж ахуйн гол сабаруудыг дэлхийн зах зээлийн үнэ, эдийн засгийн харилцаанд шилжүүлж, дотоодын үнийн тогтолцоог боловсронгуй болгохдоо нийгмийн зайлшгүй зардлыг үнэд багтаан, үйлдвэр, аж ахуйн газрын бие дааж үр ашигтай ажиллах нөхцөлийг хангах, эрчим хүч, материалын нөөцийг хэмнэхэд үнийн хөшүүргийн үйлчлэлийг хүчтэй болгох чиглэлийг баримтлан дор дурдсан арга хэмжээг 1991 оноос авсугай. Үүнд: (1 дүгээр хуудас дууссан.)
15. 1991 оноос эхлэн авто тээврийн хэрэгцээний бензин, дизелийн түлшний үнийн 13 хувиар шимтгэл байгуулж, авто замыг хөгжүүлэх сан бий болгохоор тогтоосугай.
16. Энэ тогтоол гарсантай холбогдуулан улсын нэгдсэн үнэ, тарифын жагсаалтыг 2 дугаар сард багтаан гаргахыг Худалдаа, үйлдвэрийн яаманд даалгасугай.
17. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор улсын худалдааны байгууллага, үйлдвэр, аж ахуйн газар, эмийн сан, хоршоо, агентлагуудад байгаа бүх төрлийн барааны тооллогыг 1 дүгээр сарын 16-ны байдлаар явуулж зөрүүг тооцон Сангийн яаманд шилжүүлж төвлөрүүлэхийг холбогдох бүх байгууллагад даалгасугай.
18. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Сайд нарын “Үнэ, тариф тогтоох дүрэм батлах тухай” 1974 оны 329 дүгээр тогтоол, “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” 1982 оны 21 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн
БНМАУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Моломжамц
Энэ тогтоол гарсаны маргааш өглөө улсын бүх дэлгүүр, агуулах, банкны бараа бэлэн мөнгийг комисс томилон тооллого явуулсан байдаг. Зарим хүмүүсийн яриагаар уг тогтоолыг утгыг мэдэж байсан манай төрд ажиллаж байсан томчууд өөрсдийн мөнгөө банкад хийж өсгөж авч байсан гэж байгаа. Ингээд цааш нь юу болсон талаар та бүхэн бүгд мэдэж байгаа шүү дээ.
http://Eggi MongolianР. Энхболд