ХОНЬ (3/21-4/19)
Хүн болгоны үүрэг хариуцлагыг тодорхой болго. Хамтын үйл ажиллагаа үнэтэй тусах учир төсөвтөө хяналттай хандаарай. Огторгуйн оддын нөлөөгөөр эерэг өдөр байх бөгөөд танд хэцүү зүйл тохиолдсон гэж мэдрэгдэж байвал зүгээр л тайвширч чадвал хэцүү байдлаас яаж гарах аргаа олох болно. Магадгүй таны бодсоноос ч амархан байж магадгүй л юм. Та өнөөдөр өөрийн тав тухтай бүсээсээ гарахаас бүү ай. Шинэ сонирхолтой хүмүүстэй танилцах магадлалтай бөгөөд өөрийн хүрээнд ашигтай харилцаатай хүмүүсийг нэмэн оруул.
ҮХЭР (4/20-5/20)
Өв залгамжлах гэрээ хийснээр өмнөх сонирхлыг тань татаж байсан олон нууцыг тайлж ойлгох боломж олгоно. Таны сэтгэл санаа тогтворгүй байна. Тиймээс сэтгэл хөдлөлөө үг хэлээрээ илэрхийлэхийг оролд. Учир нь таны бодол зүрх сэтгэлтэйгээ зөрчилдсөөр байна. Таны бүтээлч чадвар өндөр байгаа хэдий ч бусад хүмүүсийн гаргасан шинэ санаачилгууд танд саад болох болно. Өөрийн төрөлх зөн совиндоо итгэж чадвал та бизнесийн яриа хэлэлцээ амжилттай болж бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр худалдах болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр од эрхэс ихэрийн ордынхонд сайхан нөлөөлөл өгч байна. Та амьдралдаа илүү уян хатан хандах хэрэгтэй ч зарим зүйл дээр байр сууриа хатуу барь. Та магадгүй үйл явдлын ард ажиллахыг хүсэж байгаа байх гэхдээ та саад бартааг даван туулж бодол санаа, сэтгэл хөдлөлөөрөө авхаалжтай бай. Ажлын газраас дарамт шахалт ирнэ. Ажлын газрын харилцаанаас хувийн амьдралаа хамгаалж тусгаарлах хэрэгтэй. Хэрэв та хүнтэй үерхдэг бол ажлаа эртхэн зохицуулж, хайрттайгаа цагийг өнгөрөөгөөрэй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хүмүүст тааруулан бөөрөнхий шийдвэр гаргаж эхлэхээсээ өмнө өөрийн зорилгоо тодруулах нь ухаалаг хэрэг. Ажлын байран дээр эрүүл мэнд, аюулгүйн байдалтай холбоотой асуудал гарч бухимдуулна. Хий дэмий ярьж суухын оронд санаачилга гаргаж, энэ талаар хүний нөөцийн албанд мэдэгдэх хэрэгтэй. Зарим нэг тань нийгмийн томоохон хэмжээний ажил хийхээр төлөвлөж байгаа ч үүнийг хийхэд хэцүү байгааг мэднэ. Та илүү саруул ухаанаар үүнд хандаж бүх зүйлийг хурдан хийх арга замыг олж чадна гэдэгтээ итгэлтэй байж болно. Энэ нь хэдийгээр зовлонтой байх ч, эерэг үр дүн таныг хүлээж байна.
АРСЛАН (7/23-8/22)
Гэрээсээ гарахаасаа өмнө эрүүл мэндээ зүгээр байгаа эсэхдээ мөн цаг агаартай тааруулж хувцасласан эсэхдээ анхаараарай. Хэрэв та ухаалаг нэгэн бол бусдын үйл хөдлөлд дэмий бухимдаж суух хэрэгггүй. Таны энэ авир дотоод сэтгэлээс тань өөрийн эрхгүй гарч байдаг бол сөрөг зүйл авчирахаас нь өмнө засч сур. Өнөөдөр чухал бичиг баримт тань алга болох магадлалтай байна. Анхааралтай бай. Сүүлийн үед болсон хурцадмал байдал түншлэлийн харилцаанд тань асуудал үүсгэж мэдэхээр байна. Яаруу тэвдүү хөдөлж хойш ухрах хэрэггүй. Харин өөрийн мэдрэмж үйл хөдлөлийг цэгнэ.
ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр санхүүгийн асуудлаа шийдвэрлэх болон бизнесийн гараагаа эхлүүлэхэд тохиромжтой өдөр. Зах зээлийн ширүүн өрсөлдөөнт нөхцөл байдалтай нүүр тулсан бол эмээх хэрэггүй. Азаа туршаад үзэхэд гэмгүй шүү дээ. Та энгийн өдрүүдээсээ илүү ч өрсөлдөөнч шинж чанартай байх тул ухаантай байж, авъяас чадвартаа тохирсон хөдөлгөөн хийхэд гол анхаарлаа хандуул. Эрэл хайгуул хийснээр та оргилд нь байх болно. Таныг оргил өөд гарахад боломжууд нээлттэй байна. Хүмүүсээс илүү их талархал хүртэхийн тулд өөрийн хандлагадаа анхаар.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Тэнцвэртэй байдал дахин бий болж, таны өөртөө итгэх итгэл сэргэснээр та ямар ч ажлыг амжилттай хэрэгжүүлж, ашигтай бизнесийн гэрээ хэлцэл байгуулснаар таны цалин хөлс өсч, ашиг орлого нэмэгдэх болно. Гэхдээ таны орлогын хэмжээ нэлээд нэмэгдсэн ч мөнгө амархан алга болдог гэдгийг алхам бүртээ санаж яв. Та өөрийнхөө амьдралын хэв маягийг өөрчлөхийн маш ихээр хүсэх болно. Хайр дурлалын болон сексийн амьдрал идэвхтэй бус байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Найз нөхөд, хамтрагчдаа тусалж та тэдэнд ямар нэг зүйл өгнө. Таны хувьд мөнгө санхүүгийн болон материаллаг байдал чухал асуудал хэвээр байх бололтой. Мөнгөтэй холбоотой ямар нэг таагүй асуудалд орохоос сэргийл. Ойр дотны хүмүүсийн тань мөнгөний хэрэглээ таныг нэлээд дарамтанд оруулах хэдий ч шийдвэрлэх арга хэмжээ хэдэн өдөртөө авч чадахгүй л болов уу. Тиймээс энэ асуудал өөрөө аяндаа шийдэгдтэл хэдэн өдөр хүлээхийг зөвлөж байна.
НУМ (11/22-12/21)
Хувийн дадал хэвшлийнхээ ачаар танд бизнесийн шинэ санаа өгөх газар очиж үзэх завшааныг олно. Тэгэхдээ жинхэнэ амьдрал, зүүд мөрөөдлөө ялгаж сур. Цаг агаар биед тань нөлөөлж магадгүй, биеэ бодоорой. Харин нэг сайшаалтай зүйл бол та хийхээс зугтдаг байсан зүйлээ дуусгаж, энэ нь тэрээр танд зугаатай хөгжилтэй зүйл болсныг анзаарах болно. Өөрийн татагддаг хүнтэйгээ уулзаж учрах завшаан тохиож энэ өдрийг онцгой болгоно.
МАТАР (12/22-1/19)
Гадаад төрхөндөө санаа зовох хэрэггүй. Та гадаад киноны од биш. Мөн та хэн нэгийг дуурайх гэж оролдож байна. Та зөвхөн өөрийнхөөрөө байж чадвал бусдын дунд нэр хүндтэй байх болно. Семинар сургалт дамжаа эсвэл аялал зэрэг нь матрын ордныхоны оюун ухааныг өргөсгөх болно. Анхаарлаа хандуулах маш олон хэрэгтэй асуудал байх боловч хангалттай цаг байхгүй байх нь өнөөдрийн хамгийн том асуудал байх болно.
ХУМХ (1/20-2/18)
Бизнесийн нөхцөл байдал муу хямралтай байсаар байна. Хэрэв итгэлтэй биш бол ямар нэгэн гэрээ хэлцэл бүү хий. Мэдлэгээ тэлэх менежментийн сургалт дамжаанд сууж болно. Бүхий л нөхцөлд бизнесийн гэрээ хэлцэл өмнөх шигээ амжилттай байхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Чухал мэдээллийг дотроо хадгал. Цаг нь болохоор бүгдийг нэг амьсгаагаар амжуулахад бие сэтгэлээ бэлд. Хамтрагч нартай бол маргаан үүсэх нөхцөл үүснэ. Хэт их бухимдалд орохоосоо өмнө тэвчээртэй байж, тэдний юу хэлэхийг сонс.
ЗАГАС (2/19-3/20)
Та мэргэжлээ цааш улам дээшлүүлэхийг нууцхан хүсч явсан бол дотоодод бус гадаадын сургалт дамжааг сонирхоод нэг үзээрэй. Таны шинэ зорилго зорилтонд энэ өөрчлөлт ихэд тохиромжтой. Хуультай холбоотой асуудлууд танд нааштайгаар шийдэгдэнэ. Өөрийнхөө хэн гэдгийг харуулах өдөр. Олон түмэнд алдартай загасныхан фэнүүдээ улам өргөжүүлж, тэднийг гайхшируулж, нэр хүндээ өсгөж чадна. Таны байгалиас заяасан хайр татам байдал тань дээшилж гэрэлтэх болно.