“India Open” тэмцээнээс Б.Мишээлт мөнгөн медаль хүртлээ

Энэтхэг Улсын Нью Дели хотноо зохион байгуулагдсан “India Open” олон улсын боксын тэмцээний 60 кг-ийн жинд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт мөнгөн медаль хүртлээ.

Тус тэмцээн нэгдүгээр сарын 28-аас хоёрдугаар сарын 1-ний хооронд болсон бөгөөд нийт 23 орны 240 гаруй тамирчин оролцсон байна.

Аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт нь 2014 оны Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын А зэрэглэлийн олон улсын тэмцээний алт, 2015, 2016, 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт тамирчин юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.   

 

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …