Анхлан 1981 онд тайзнаа тавигдаж байсан Ж.Бадраагийн зохиол, ТШ, ХБ, АЖ Д.Лувсаншаравын хөгжим, “Сүнжидмаа” дуулалт жүжиг 32 жилийн дараа дахин тайзнаа сэргээн тавигдах гэж байна.
Тодруулбал, 2013 оны 10 сарын 04-нд 19:00 цагаас, 05, 06-нд 16:00 цагаас тус тус ҮДБЭЧ-ын тайзнаа тоглогдох юм. Тус жүжиг нь чуулгын урын санд анх удаа дуулалт жүжгийн хэлбэрээр тавигдсан томоохон бүтээлүүдийн нэг бөгөөд ардын дууны домгоос сэдэвлэсэн үндэсний агуулгатай дуулалт жүжиг юм байна. Тухайн үед:
Ерөнхий найруулагч – Ё.Цэрэндолгор
Ерөнхий удирдаач- Сүндэд ажиллаж
Сүнжидмаад- МУГЖ Б.Сарантуяа, АЖ А.Нэргүй
Мянганд- МУГЖ Д.Банзрагч, Г.Борхүү
Наваанд- АЖ Д.Самбуу, Ж.Эрдэнэгомбо
Дэжидэд – Ш.Намсрайжав, Е.Наранцэцэг нар мөн уртын дууч АЖ Норовбанзад, МУГЖ С.Сүглэгмаа зэрэг дуучид тоглож байжээ. Харин одоо гол дүрүүдэд:
Сүнжидмаад- СТА, С.Цогтсайхан, СТА, Ц.Түмэнжаргал
Мянганд- СТА Б.Батмэнд, Г.Отгонзул
Наваанд- П.Баярмагнай, Э.Чинчулуун
Дэжидэд- Б.Батцэцэглэн, С.Жанегүль
Баднаанямбууд– СТА, Д.Оюунжаргал, МУГЖ, Ш.Даваахүү нар тоглохоор болжээ.
Энэ удаад найруулагч УГЗ Ё.Цэрэндолгор дахин найруулан тавьж байгаагаараа онцлогтой бөгөөд ахмадуудын баярыг тохиолдуулан тоглогдож байгаа тул байгууллага хамт олноороо хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.