Цагаан сарын үеэр “би битүүрэх гэж явна”, “сайхан битүүрээрэй”, “сайхан битүүрэв үү” гэх яриа сонсогддог. Бас “Цагаан сараар манай монголчууд битүүртлээ иддэг заншилтай гээд чи наад гадаадын хүндээ орчуулаад өгөөдөх” гэж дахин дахин шалж, нүүр улайлгана. Тэгвэл “битүүрэх” гэж юу гэсэн үг вэ? Бас цагаан сарын “битүүн” гэдэг нь ямар учиртай үг вэ? Энэ нийтлэл нь эдгээр үгсийн утгыг мөшгих зорилготой, харин одон орон хийгээд зурхайг судлахыг зориогүй юм.
Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар тольд” “битүүрэх” гэдгийг “бөглөрөх, битүү болох” гэж тайлбарласан байна. Харин “битүүлэх” гэдгийг уг тольд “билгийн улирлын 12-р сарын битүүний оройн цаг, өнгөрөх жилийг үдэж, маргаашийн цагаан сарын шинийн нэгнийг угтах ёс гүйцэтгэх” хэмээн тайлбарласан байна. Мөнөөх тольд “битүүн” гэдгийг “билгийн улирлын сар тутмын гучны өдөр” гэсэн байна.
Эндээс үзвэл цагаан сарыг угтах үдшийг тэмдэглэхийг “битүүлэх” гэдэг юм байна. Харин “битүүрэх” гэж огт хэлдэггүй байх нь. Тэр тусмаа “битүүрэх, битүүртлээ идэх” гэсэн ойлголт огт байхгүй аж. Мөн “битүүн” гэж цагаан сарын өмнөх төдийгүй ер нь сар бүрийн төгсгөлийн хоногийг хэлдэг юм байна.
Тэгэхээр “битүүн”, “битүүлэх” гэдэг маань огторгуйн үзэгдлийн нэр болохоос, идсэн хоолондоо битүүрэхтэй ямар ч хамаагүй юм байна.
Бид хэдийг хүртэл буруу ярьж, зөв ойлгодог хэмээн өөрсдийгөө өмөөрөх вэ. Монгол хэл, Монгол соёлоо хайрлаж хүндэтгэж, буруу үгээр ярихаа болих цаг үе нь ирээд байна. “Битүүрэх” гэсэн даажигнал шиг этгээд яриагаа орхиод “битүүлэх”, “сайхан битүүлсэн үү” гэхчилэн зөв ярьж хэвших нь Монгол хэл, соёлоо хайрлаж, хүндэтгэхийн нэгэн жишээ болох болов уу? Та бүхэн сайхан шинэлээрэй.