ХОНЬ (3/21-4/19)
Өглөө босоод ямар ч нөхцөлд байсан тайван байгаарай. Бизнесийн гэрээ хэлэлцээр дээр төлөвлөснөөс их хэмжээний зардал гарч магадгүй учир хэт үрэлгэн байж болзошгүй учир анхааралтай бай. Хэвшил болсон зүйлсийг тань эвдэх аливаа дотоод хүсэл таныг зовлонд унагахаас гадна танд ямарч сайн зүйлсийг авчрахгүй. Өнөөдөр хонины ордны хүмүүс тогтсон хэвшлийнхээ эсрэг зүйлсийг хийх гэх тул энэ хүслээ дарж тайван байж, өөрийгөө илүү сайн таньж авахыг хичээ. Танд ирж буй аливаа зөвлөгөөг сонсон амжилтын төлөө урагш хараарай.
ҮХЭР (4/20-5/20)
Таны бусадтай бий болгосон найрсаг харилцаа тань таны бизнес болон олон нийтийн аливаа хэрэгт хэлэлцээр хийх чадварыг нэмэгдүүлэх болно. Харин уйгагүй байх хэрэгтэй. Найз тань тусламж хүсч магад. Тэдэнд цаг гаргах боломжтой бол тэднийг сонсох нь эерэг үр дүн авчирах болно. Таны хамтрагч үүнд тийм ч тааламжтай хандахгүй байх. Тэдэнд энэ талаар хэлээд хэрэггүй л болов уу. Сүүлийн үед худалдан авсан зүйлс тань таны гадаад байдалд тохиромжгүй байх болно. Урам хугарч, гонсойхоосоо өмнө тэдгээрийг буцааж өг.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хэн нэгэн танд бизнесийн зөвлөгөө өгөхийг санал болгох бөгөөд энэ үнэхээр таны сонирхлыг татсан хэрэгтэй зүйл байна. Ширээн дээр тань байсан төсөл төлөвлөгөө амжилттай хэрэгжих бөгөөд амжилтанд хүрэх шинэ өөрчлөлтийг бий болгоно. Эмэгтэй ихэрүүд гадаад байдалдаа онцгой өөрчлөлт хийхийг хичээ. Та арга хэмжээнд очих урилга авна. Хөнгөн нүүр будалтын шинэ арга эсвэл үсний шинэ хэв загвар таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Мэлхийн ордны хүмүүсийг хууран мэхлэлт хүрээлж байгаа тул хайртай хүн тань үнэнийг нуун дарагдуулж худал хэлсэн эсэхийг олж мэд. Тэвчээртэй байж, уур бухимдалаа барихгүй бол шүүхийн шийдвэр шаардлагатай болж ч мэднэ. Хэрэв хичээл зүтгэлээ зориулан байж гаргасан шийдвэр тань манан адил замхарвал, эцсийн арга болох шүүхийг хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ шүүх үйл ажиллагаа сонгохоосоо өмнө бусад сонголтынхоо талаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав.
АРСЛАН (7/23-8/22)
Та гэрээ засч тохижуулахыг маш ихээр хүсэх бөгөөд энэ нь гэртээ их цэвэрлэгээ хийхэд хүргэнэ. Чухал хэрэгцээгээ л хангаж, үйл ажиллагааныхаа арга барилаа хянуур гярхай болго. Их баялаг хөрөнгө нь уур уцаарын эх булаг болдог тул энэ талаар гэр бүлийн хүнтэй ярилцах хэрэгтэй. Харсан болгон тань авах зүйл биш гэдгийг ойлго эсвэл ойлгуул. Бусдыг шүүмжлэхээсээ өмнө өөрийнхөө болон бусдын талаар анхааралтай харьцуулж бодох хэрэгтэй. Худалдаа наймаагаа нягталж үз. Хийсэн сонголтоо тунгаан бодох цаг гарга. Маргаашийг хүртэл чухал хурал зөвлөгөө, гэрээ хэлэлцээрийг хойшлуул.
ОХИН (8/23-9/22)
Хамт ажиллагсад юм уу дээд албан тушаалтантайгаа нүүр тулахаас бүү эмээгээрэй. Та зорилгоо тэдэнд зоригтой бөгөөд тодорхой хэлж, маргааныг зогсоож чадна. Гэр бүл, ажил хэрэгтээ хүлээсэн үүргээ гүйцэлдүүлэхэд гадаад орчны сонирхолтой зүйлс саад болно. Сонирхолын бүлэг, группын гишүүдийнхээ итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй байхын тулд тэдэнд маш их цаг үрдэг болохоо ойлгоно. Тайлбар тавих нь нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй. Гэр бүлд энэхүү асуудлаас болж маргаан үүснэ. Та үүнд оролцохыг хүсэхгүй байх боловч оролцох хэрэгтэй болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хувь заяа таныг шинэ танилуудтай болгоно. Од эрхэсийн эерэг нөлөө танай гэр бүлийн амьдралыг ивээнэ. Та нээлттэй байвал дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтэх болно. Гэр бүлийн ойр дотны гишүүдтэйгээ чин сэтгэлээсээ ярьж суух боломжыг өөрөөсөө бүү түлх. Та өөрийн мэдрэмж, хэрэгцээ шаардлага, хүсэл мөрөөдөлдөө бүтээлч хандах цаг хэдийн иржээ. Сайтар бодож тунгаах нь хамгийн чухал. Ирээдүйдээ зориулж, томоохон хэмжээний төлөвлөгөөг гарга. Орон сууцаа сайжруулах, гэр бүлээрээ гадаадад аялах зэргийг түүндээ багтаа.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Бүх зүйл таны хичээл зүтгэл, хүсэл мөрөөдлөөс тань хамаарахгүй. Нарийн төвөгтэй орчин үеийн зүйлд татагдаж шинэ сонирхлоор жигүүрлэсэн өдөр байна. Энэ нь танд ажлын байр сонирхолгүй санагдуулж өөр чиглэлээр сурах хүслийг төрүүлнэ. Гэхдээ ажлаа цалгардуулахгүй цаг үеэсээ хоцролгүй байх өргөн боломжтой болсон цаг үе. Иймд интэрнет орчин, цахим номын сан ашиглан өөрийгөө хөгжүүл. Өргөн сэдвээр тухайлбал бизнес хийдэг бол маркетинг, эдийн засгийн талаар мөн судална. Мөнгө олох шаардлагын улмаас өнөөдөр төдий л сонирхолгүй зүйлд цагаа зориулсан ч бүү харамс.
НУМ (11/22-12/21)
Амрахыг ч бас ажиллахыг ч алийг хүсч байгаагаа та мэдэхээ болино. Хоёуланг нь амжуулж болох юм. Өнөөдөр уйтгартай санагдах тул гадагш гарч харсан зүгтээ алхамаар санагдана. Гэртээ эрүүл хоол хийснээр эрүүл мэнд болон мөнгө санхүүгийн хувьд ашигтай байна. Өгөөмөр, нигүүлсэнгүй сэтгэлээр аливаад хандаж, хэтэрсэн хэрэгцээ шаардлагаасаа татгалзаж чадвал хамгийн зөв алхам болно. Таны эерэг зан чанарууд хэт өршөөл энэрэнгүй байдал руу халтиран орохоос болгоомжил.
МАТАР (12/22-1/19)
Од эрхэсийн нөлөөгөөр хүч тэнхээ эрч хүч сайжирна. Үүнийг зөв зүйлд нь чиглүүлэх нь хамгийн чухал асуудал болно. Өнөөдөр танд зарим нэг шинэ зүйлсийг аль хэдийн мэддэг юм шиг санагдвал бүү гайхаарай. Эн бол бурханы өгсөн ердийн бэлэг учир хэт их ач холбогдол өгч мунхрах хэрэггүй. Таны явуулсан зарим нэг үйл ажиллагаа санхүүгийн өсөлтөнд тань бодож байгаагүй үр дүнг авчирах болно. Гэхдээ энэ нь шууд ойрын хугацаанд гарахгүй шүү.
ХУМХ (1/20-2/18)
Бизнесийн нөхцөл байдал муу хямралтай байсаар байна. Хэрэв итгэлтэй биш бол ямар нэгэн гэрээ хэлцэл бүү хий. Мэдлэгээ тэлэх менежментийн сургалт дамжаанд сууж болно. Бүхий л нөхцөлд бизнесийн гэрээ хэлцэл өмнөх шигээ амжилттай байхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Чухал мэдээллийг дотроо хадгал. Цаг нь болохоор бүгдийг нэг амьсгаагаар амжуулахад бие сэтгэлээ бэлд. Хамтрагч нартай бол маргаан үүсэх нөхцөл үүснэ. Хэт их бухимдалд орохоосоо өмнө тэвчээртэй байж, тэдний юу хэлэхийг сонс.
ЗАГАС (2/19-3/20)
Дараагийн хэд хоног таны харилцаа болон хайр дурлал тань танд бүхнээс чухал зүйл болж хувирна. Ямартай ч та хайр дурлалд ч ажилд ч чухал хэсэг бүрийг анзаарахгүй орхиж болохгүй. Хэрэв танд харуусаж гэмших сэтгэл төрж байгаа бол чимээгүй газар олж суугаад юу болоод байгаа талаар сайтар бодож тунгаа. Та өөрийгөө зовоохоос цаашгүй учир өнгөрсөн бүгдийг мартах нь зүйтэй. Та урт хугацааны амралтанд явахаар шийдэж магадгүй. Анх удаа аялаж буй загасынхан аялагч мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч урам авах болно.