Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 60 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. IV ангиллынх бол 50 мянган төгрөг байхаар тогтсон байна.

Хаврын тариалалтыг хэвийн явуулах, өнгөрсөн онд байгалийн гамшгийн улмаас ургац алдсан тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа үрийн буудайн үнийг хөнгөлөхөөр шийдвэрлэв.

Улаанбуудайн урамшуулалд зориулж өнгөрсөн оны төсөвт 14.9 тэрбум төгрөг тусгасан. 13 аймгийн 54 сумын 597 иргэн, аж ахуйн нэгжийн нийлүүлсэн 128 мянган тонн хүнсний улаанбуудай урамшуулалд хамрагдах шалгуурт тэнцжээ.

Санал болгох мэдээ

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг …