ПЁНЧАН-2018: “Эв найрамдлын хана” нээлтээ хийлээ 

Эртний Олимпийн түүхэнд Олимпийн наадам зохион байгуулагдах хугацаанд Грекийн бүхий л овог, аймгууд дайн дажнаа зогсоон, эвлэрэлд хүрдэг уламжлалтай байв.

“Турин – 2006” Өвлийн XX олимпийн наадмаас эхлэн энэхүү энх тайвны хөдөлгөөнийг Олимпийн тосгонд “Эв найрамдлын хана” босгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

02 дугаар сарын 05-ны өдөр “Пёнчан – 2018” Олимпийн наадмын “Эв найрамдлын хана” нээлтээ хийж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, Нэгдсэн үндэсний байгууллага болон хоёр Солонгосын төлөөлөгчид оролцон хананд гарын үсгээ зурж баяр хүргэлээ.

“Пёнчан – 2018” Олимпийн наадам үргэлжлэх хугацаанд тус хананд оролцогч орнуудын баг тамирчид мөн гарын үсгээ үлдээн, энх тайван, эв найрамдлын хөдөлгөөнд нэгдэх юм.

 

 

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …