Хонины орд:Сэтгэл татам хэн нэгэнтэй учирна

 

ХОНЬ (3/21-4/19)
Чухал бизнесийн аливаа харилцаа холбоонд өөрийн зүйлийг хуулийн дагуу хий. Бусдын зөвлөгөөг сонс. Мөнгө амархан орж ирсэн шигээ тэрнээс хурдан алга болдог. Хэрхэн сайн хийхээ мэдэхгүй байх нь хохирлыг бий болгоно. Өнөөдөр эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ ирээдүйн талаар боловсролын эсвэл мэргэжлийн талаар санал хуваагдаж магадгүй. Яг одоо та хоёр мэдэж шийдвэр гаргах хэрэггүй. Хүүхдийн чинь ирээдүйн авьяасыг нээх тохиолдол удахгүй болно. Ганц бие хониныхон өнөөдөр зугаацах хүсэл төрнө. Мөн хайрын эрэлд гарснаараа санамсаргүй, сэтгэл татам хэн нэгэнтэй учирна.

ҮХЭР (4/20-5/20)
Ихэнх үхрийн ордны оюун бодолд гэгээлэг, бүтээлч санаа, төлөвлөгөө дүүрэн байна. Хэдий тийм боловч сэтгэлийн хөөрөл тань энэ өдрийг замбараагүйдэлд хүргэж уян зөөлөн хандлагыг тань алга болгох талтай. Яаж ч эргэсэн бүгдэд сайнаар нөлөөлөх байх. Удаан хугацааны нөхөрлөл, үнэнч сэтгэлийг хүсч байвал ааш зангаараа өөртөө татах нь хамгийн чухал. Хүйтэн хөндий байдал гаргаж болохгүй. Мөн биеийн дархлаагаа сайжруулж, өдөр тутам амин дэмийн бэлдмэл хэрэглэхийн хажуугаар жимс ногоо сайн ид. Аз турших дуртай зангаа хянаж байхыг зөвлөж байна. Гэхдээ та өнөөдөр халаасаа хоослохгүй байх.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Ихрийн ордныхны биеийн болон сэтгэлийн эрч хүч тэнцүү байж бодит үр нөлөөгөө үзүүлнэ. Од эрхэсийн нөлөөлөл бусадтай хамтран ажиллах ажил, амжилтанд асар их өөрчлөлтийг авчирна. Өнөөдөр стресстэх байдал таныг зовоох ба магадгүй одоо л таны найзуудын тусалж дэмжих үе байх. Сайн найзууд үргэлж түшиг тулгуур байдаг. Аливаа зүйлийн гүнд орж ажлыг гүйцэтгэх чадвар тань зарим нэг шаардлагатай зүйлийг дуусгах, эрдмийн судалгаа шинжилгээ хийх, луйварын эзнийг олох зэрэгт том тус хүргэх болно.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Хайртай хүнтэйгээ болон бизнесийн түншүүдтэйгээ харилцан ярилцаж холбогд. Өнөөдөр гарах асуудал бүхэнд тань сонголт байна. Танд давуу тал байна. Та өнөөдөр ямар ч зүйл хийсэн аз хийморь таны гарт байна. Хэрвээ та тушаал дэвшихийг хүсч байвал ажлаа илүү хичээнгүйлэн хий. Эргэлзээгээ мартаад өөртөө итгэлтэй байхыг зөвлөж байна. Таны идэвхи санаачилга цалинг тань ч нэмүүлж болох юм. Сонирхолтой хүмүүс амьдралд тань гарч ирэх болно. Анхны харцаар дурлах нь таныг түргэн шийдвэр, хуумгай зан ааш руу хөтөлж мэднэ.

АРСЛАН (7/23-8/22)
Уулзалт зөвлөгөөнд сайхан хувцас өмсөөгүй байсан ч санаа зовох хэрэггүй. Өнөөдөр сэтгэл санааны байдал чинь тийм ч тогтвортой биш байгаа учраас бизнесийн болон хуулийн тохиролцоо, хэлэлцээрээ анхааралтай явуул. Өмнө нь чадаагүй ч өнөөдөр илүү сайнаар хэрэгцээгээ хангана. Ямар нэг зүйлийг нотлох боломж олж чадна. Эргэн тойронд байгаа юмсаа дахин эмхэлж цэгцэл. Танаас тусламж гуйвал та өөрийнхөө хүч чадлаар тусалж чадна. Эргэлзэх хэрэггүй. Нууцлагдмал зүйлийг сонирхдог зан тань таныг номын сан болон номын дэлгүүр лүү хөтлөх бөгөөд сэтгэл зүй, одон орон, ид шидийн нууцлагдмал ном зохиол сонирхлыг тань татна.

ОХИН (8/23-9/22)
Хэрэв та хэн нэгний тухай онцгойлон бодож байгаа бол түүн рүү залгаарай. Өнөөдөр тэд ч бас таныг бодож байх болно. Та дотоод хүнээсээ маш хурц мэдрэмжийг хүлээн авах болно. Хэрэв та түүнийг дагахаар шийдсэн бол өөрийнхөөрөө байж чадах эсэхдээ итгэлтэй байгаарай. Өөрийнхөө зовж байж бий болгосон мөнгөө урхинд орж, бусдад өгөхөөс татгалз. Заримдаа та хэтэрхий шударга байж бусдыг тавгүйтүүлнэ. Үүнээс болж бусдад хамаарах үүргийг өөртөө хүлээхээс сэрэмжил.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Энэ сардаа амжиж сурч мэдсэн зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлээд үзээрэй. Өнөөдөр та хэрүүл маргаанаас буцахгүй шинжтэй байгаа тул найз нөхөд танилуудтайгаа уулзахаас зайлсхий. Үзэл бодлоо хамгаалахын тулд шүүмжлэл өрнүүлэх болно. Санал нийлдэггүй хүмүүстэй харилцсанаар урам хугарах бололтой. Бусдыг буруушааж зэмлэвэл өөрийгөө хохирогч болгохоос цаашгүй. Харанхуйд ганцаар явахаас зайлсхий.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Томоор сэтгэх хандлага нь сайн талтай ч үүнээс болоод зарим жижиг сажиг зүйлд анхааралгүй ханддаг байдал чинь гүйцэтгэх ёстой ажлыг далдуур нураах хандлагатайг анхаар. Өнөөдөр худалдах худалдан авахтай холбоотой таагүй зүйл учирч магадгүй. Өр, зээлээ төлөх цаг болсон байна. Бүх зүйлсийн төлөө тулалдан тэмцэх цаг үе. Гэхдээ санхүүгийн эрсдэлтэй, булхайтай асуудал хийх хэрэггүй. Өдөр тутмын ажилдаа өөртөө сонирхолтой зүйлийг бий болго. Тэгвэл таны бүтэлгүйтэл арилж, илүү их эрч хүчтэй байх болно.

НУМ (11/22-12/21)
Од эрхсийн нөлөөгөөр та өнөөдөр үнэнч шударга, өөрийн байр суурин дээр зогсохыг тэмүүлэх чанараа илүү гаргана. Энэ нь танд гай ч тарина гавьяа ч байгуулна. Гол нь та зөвхөн өнөөдрөөр асуудлыг харахгүй байвал л болоод явна. Шүүмжлэл эсвэл худал магтаалыг бүү тоо. Хэрэв та сайшаал шагнал хүртсэн бол удирдлага хамт олондоо талархал илэрхийлэхээ мартуузай. Төсөв төлөвлөгөө дутуугаас болж танд бэрхшээл гарах тул даван туулах бэлтгэлээ нарийвчлан бэлдээрэй.

МАТАР (12/22-1/19)
Өөрийн үргэлж хүсэж мөрөөддөг ч эр зориг гарган хийж үзээгүй зүйлээ одоо эхлүүл. Зарим нэг эрсдэлтэй зүйлийг ч өөрийн бололцоогоор туршиж эхэл. Өнөөдөр биш ч гэсэн амьдралаа тэр чигээр нь өөрчлөх өдөр ирэх болно. Үүнд бэлэн байхын тулд багаас нь өөрийгөө бэлд. Айдсын мэдрэмжээр эрх чөлөөгөө халхалсны хэрэггүй. Дотны андаа гомдоохоос болгоомжлоорой. Учир нь түүний үг хатуу ч таны л төлөө байна.

ХУМХ (1/20-2/18)
Өнөөдрийн ачаалалд бэлэн бай. Үл хөдлөх хөрөнгийн гэрээ хэлэлцээр үр дүнд хүрч сайхан боломжийг танд өгнө. Гэрээ хэлцэлд хоёр талд хэсэг бодож тунгаах хугацаа өгсний дараа шийдвэр гаргацгаах нь хамгийн зөв алхам болно. Хууль зүйн маргаанд хүрэх хэрэггүй. Эхэлсэн ажлаа саад барцад, хэрүүл маргаанаар дүүргэхийг та мэдээж хүсэхгүй. Улаан шугамаас гарах гэсэн хүсэл тань ажлаасаа гарч хилийн чинадад очих бодлыг тань улам хурцалж өгнө. Харин үүний талаар эхлээд гэр бүлийнхэнтэйгээ ярьж, зөвшилцөх нь зүйтэй.

ЗАГАС (2/19-3/20)
Хэрэв тантай ойр дотно байдаг хэн нэгэн хууралтаас болон шаналвал тэдний тусын тулд та бүх зүйлийг хийж магадгүй. Гэвч хэн нэгний дотоод ертөнц рүү гэнэт орохоос болгоомжлох хэрэгтэй. Магадгүй та маргаанд гол дүрд оролцохыг хүсэхгүй л болов уу. Таны хувьд өнгөрсөн үе бол сэтгэлийн шарх билээ. Та өөрийгөө улам шаналгах хэрэггүй. Уучлал өршөөл гэдэг эхэндээ амаргүй мэт санагдах ч та үүнийг уучлалаар даван гарвал таны өмнө ямар сайхан гэгээ нээгдэхийг төсөөлөхийн ч аргагүй. Танаас багагүй хүч шаардах болно.


Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …