Жинлүүрийн орд:Өнөөдөр од эрхэс оюун ухааныг билэгдэнэ

ХОНЬ (3/21-4/19)
Гэр орны ажил хийх нь төвөгтэй байх боловч баяр баясгалан энгийн зүйлсээс ирдэг болохыг сана. Өөрийн амьдралыг өөрчлөхөд бэлэн байж гэр бүлийн гишүүдтэйгээ асуудалтай байсан харилцаагаа сайжруул. Харилцан буулт хийвэл өгөөжтэй гэсэн оддын дохио байгаа тул шаардлагатай үед буулт хийгээрэй. Өнөөдөр од эрхэсийн дохио сайн байгаа тул эрүүл мэнд сайн, ажил төрөл тань бүтэмжтэй байх болно. Урам хугарч, сэтгэл санаагаар унах мөч гарч ирсэн ч үүнийг зөвхөн мэдрэмж төдий зүйл мэт хүлээн авч бодит байдалдаа бүү нэвтрүүл.

ҮХЭР (4/20-5/20)
Таамаглаагүй зүйлсээ урьдчилан мэдэрч чадвал гэнэт тохиолдох асуудлаас хурдан гарч чадна. Од эрхэсийн хөдөлгөөнтэй холбоотойгоор сэтгэл санаа тавгүйтэж өмнө төлөвлөсөн бүхнээ өөрчлөх шаардлага гарна. Тиймээс гэнэтийн тохиолдол таагүй байвал бүх зүйлийг орхиод зугтахад бэлэн бай. Гэхдээ танд өөрийн хүсч буй зүйлд тэмүүлэх тэмүүлэл дүүрэн байх болно. Тиймээс хэт үрэлгэн байхгүй л бол санхүү мөнгөний асуудалгүй байж чадахгүй.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр урлагийн салбарт ажилладаг ихэрүүдийн хувьд гайхалтай өдөр байх болно. Байгалиас заяасан авьяас чадвар тань дээд цэгтээ хүрч шүтэн бишрэгчдээрээ хүрээлүүлэх болно. Авъяас чадвараа улам хөгжүүлж чадвал илүү амжилтанд хүрч болохоо ойлгоно. Хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч, тэдэндээ биечлэн үзүүлж буй үлгэр дуурайлалдаа анхааралтай бай. Түүх соёлын талаар та бусадтай санал солилцож магад. Иймээс эртний домог түүх соёлын талаар чөлөөт цагаараа судлаж байх нь илүүдэхгүй.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Энэ өдөр яаруу сандруу байдал үүсч танд дарамт өгөхөөс гадна биеийн амрыг харах гээд байдаг зан тань гай удна. Та болчимгүй шийд гаргавал өөрийн санхүүгээ хоослоно. Тиймээс ханиа уурлуулахгүйн тулд хамтран ярилцаж байж шийдвэр гарга. Хэрэв та хангалттай шаргуу хайсан бол илүү дээр хямд зүйлийг олох болно. Оройг гэртээ тайван орчинд өнгөрүүл. Хөрөнгө мөнгөний асуудлаа сайн нягталж, тайван төлөвлө.

АРСЛАН (7/23-8/22)
Та шинжлэх, турших ба ямар нэг юмыг өөрөөр хийх урамтай байх болно. Гэртээ гэрийн ажил хийж байхдаа та нэг ажлыг дуусгаад л нөгөө рүү нь орж завсарлагагүйгээр хийгээд байхыг эрмэлзэх болно. Од гаригийн өнөөдөр сөрөг чиг хандлагатай байгааг зарим нэг залхуураад хойшлуулдаг ажлаа барьж авч дуусгахад ашигла. Тэгвэл та зарим таагүй тохиолдлыг дотроо ч болтугай зөвтгөж чадна. Зугаа цэнгэл, наргиан наадам тааруулж хийхэд зүгээр. Гэхдээ үрэлгэн зан гаргах хандлагатай учраас зарлагаа хянах чадвараа дээд зэргээр гарга.

ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр та сайн амарч өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавь. Таны спортын сонирхол эрүүл мэнд болон амьдралын чадавхийг тань нэмэгдүүлэхэд туслах болно. Адилхан яваа нэгнээсээ тусламж туслалцаа авахад алдах зүйл үгүй ч таны итгэлийг хөсөрдүүлэхгүй гэх баталгаа байхгүй. Өөрийн сэтгэлийн хөдлөлөө хяна, бусдад хэт их бүү итгэ. Хөнгөн, хуумгай алхам хийхгүй байхын зэрэгцээ гарах ёстой гарлагыг шууд гаргаж байх хэрэгтэй. Аз таарч мэдэх учир сугалааны тасалбар худалдан авч, азаа туршаад үзэхийг танд зөвлөж байна.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Та өнөөдөр авьяас чадвараа харуулж чадна. Та удирдлах чадвараа тод гаргаж, амжилттай ажиллана. Өнөөдөр од эрхэс оюун ухааныг билэгдэнэ. Эмэгтэй жинлүүрүүд гаднаасаа гэрэлтэж чадна. Гоо сайханд орж, арьсаа цэвэрлэх хэрэгтэй. Будаг шунхнаас гадна хүний дотоод сэтгэлээс хүний гоо үзэмж их хамаардаг гэдгийг санахад илүүдэхгүй. Тиймээс ийм эерэг энергитэй өдөр дотроосоо ч гэрэлтэж оюун бодол сэтгэл санаагаа цэвэр агаар мэт дүүргэ, мөн гаднаасаа ч мөнгө зарцуулан цаг гарга.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хэдийгээр таны хайр дурлалын харилцаа гаднаасаа ямар ч өө сэвгүй мэт харагдаж байвч дотооддоо их асуудалтай байгааг хүлээн зөвшөөрч шийдэл ол. Хайртай хүнтэйгээ харилцах харилцаанд чухам юу тэгж нөлөөлөөд байгааг олж илрүүлж өөрийн алдаагаа тодорхой болго. Хайрттайгаа хамт хоёулахнаа цагийг өнгөрүүл. Өнөөдөр танайд шинэ зочин ирснээр төлөвлөсөн өдөр тутмын амьдралд өөрчлөлт орно.

НУМ (11/22-12/21)
Ачааллаасаа гарахын тулд өөртөө амралт өг. Орон дотроо амрангаа хүсэл мөрөөдлийнхөө саад тотгорыг холдуулах арга замыг бод. Дотныхоо хүнийг гомдоох худал хуурмагийг ил гарган уудлах гэсний хэрэггүй. Харин эрхэм чанараа эргүүлж олоход тань тус болох бодлоо дотроо эргэцүүл. Өөрийн чадвар, бололцоонд бодитой хандах хэрэгтэй.

МАТАР (12/22-1/19)
Өөртөө амрах цаг гаргах хэрэгтэй. Ялангуяа та урьд өдөр нь оройтож унтсан өглөө босоход хэцүү байгаа бол. Таны хайр дурлал танд тайвшралыг авчирах болно. Тиймээс хамтын зорилго, аялалын төлөвлөгөө, үзвэр үйлчилгээний сонголт зэргээ хайртай хүн, хүүхдүүдтэйгээ хэлэлцэхэд таатай байна. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал та санаачлан бүрдүүлж чадна. Орой гадагшаа гаралгүй гэртээ танил царайнуудаар хүрээлүүлэн байх нь тухтай сайхан мэдрэмжийг танд төрүүлнэ.

ХУМХ (1/20-2/18)
Амьдралынхаа дараагийн алхмыг хийхээр төлөвлөж байгаа бол зорилгоо өндөр тавь. Өглөөгүүр гэрийн ажлаа хийж амжуулаарай. Нөхөрлөлийн талаар хоосон итгэл горьдлого төрүүлэх хэрэггүй. Нэр хүнд тань өсөх боловч та үүндээ гайхах болно. Гэхдээ таны тусламж дэмжлэг одоо ч хэрэгтэй байгаа найз нөхөд, хамаатан садангаа та зарим зүйл дээр гомдооно. Иймээс тэдэндээ завгүй байсан ч цаг гарга.

ЗАГАС (2/19-3/20)
Хүн бүрийн мэдрэмжийг ойлгохыг хичээдэг тань биширмээр. Энэ нь таныг эрүүл саруул ухаанаа алдахад хүргэнэ. Гэнэтийн уулзалтуудад атаархал далд эсэргүүцэлтэй тулгарна. Далд хүсэл тань зөн совингоор чинь дамжин мэдрэгдэх болно. Тиймээс зөвхөн оюун ухаанаар сонсох бус биеийнхээ хариу үйлдлийг сонс. Бүх зүйлд үнэнч байж өөрийн амьдралын нууцыг хадгал. Бусдад буруугаа тохох эсвэл тэднээс хамаг өршөөлийг хүсэх хэрэггүй.

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …