Налайх дүүрэг алдартан, гавьяатнууддаа хүндэтгэл үзүүллээ

Айлчлан ирж буй нохой жилийг угтан дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан энэ жилээс анх удаа дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцож ирсэн алдартан, гавьяатнууд, хүндэт доноруудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд Хөдөлмөрийн баатар Ч.Пүрвээ, Т.Охобал, улсын ударник У.Бат-Очир, С.Цэндсүрэн, гавьяат цолтон Д.Дамдинжав, Г.Сандуйжав, Л.Дамдинсүрэн болон хүндэт донор цолтнууд оролцож байна.

Мөн төр захиргааны байгууллагад олон жил ажилласан, гавьяаны амралтаа эдэлж байгаа ахмад буурлуудаа өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. Тус арга хэмжээнд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар оролцож ахмад ажилчиддаа сар шинийн баярын мэнд дэвшүүлэв.

Мөн энэ үеэр дүүрэгтээ өнгөрсөн онд хийгдсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаар болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулан мэдээлэл хүргэж, ахмад ажилтан, азай буурлуудаасаа сургааль номыг нь сонсож байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …