Пусанд болох “Олон улсын кино наадам”-д анх удаа Монгол кино өрсөлдөнө

L20130924.22023200116i1.jpg

Ирэх 10 сарын 03-12-ны өдрүүдэд Пусан хотноо  “Олон улсын  кино наадам”  18 дах удаагаа зохион байгуулагдахад бэлэн болжээ.

 Дэлхийн  70 орны 301 ширхэг кино оролцох уг наадам  нэрт кино жүжигчдийн оролцох Улаан хивсний ёслолоор эхэлж, 10 хоногийн турш үргэлжлэх ба энэхүү наадамд анх удаагаа Монгол улсын 2 кино оролцох гэж байна.

С.Бямба найруулагчийн Монгол -Германы хамтран бүтээсэн 90 минут үргэлжлэх “Remote control  кинонд тансаг орон сууцанд амьдран телевизийн сувгаа удирдлагаараа солин амьдардаг байсан нэгэн залуу хөдөө амьдардаг Ану хэмээх бүсгүйд дурласан тухай гарахдаа Монгол улсын хөдөө орон нутгийн байгалийн сайхныг ихээхэн үзүүлэх бол  Ч.Хоролдорж    найруулагчийн бүтээсэн 91 минут үргэлжлэх  ” Шар даага ” хэмээх  кинонд  хурдан морины уралдаанд оролцож чадахааргүй нэгэн даагыг нууцаар уяж наадамд түрүүлүүлж байгаа тухай гарах юм байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …