ХОНЬ (3/21-4/19)
Аливаа зүйлийг өөрийн арга барилаар хийхийг хүссэн ч багаар ажиллах нь илүү их үр дүн авчрах болно. Харилцааны асуудлууд санааг тань ихээр зовоох болно. Удирдлага болон хамтран ажиллагсадтайгаа санал зөрөлдөхөөс зайлсхий. Хайртай хосууд маргалдана. Бие биендээ таарч тохирно гэж найдах нь та хоёр хоёулаа хүсэж байснаас өөр байх тул хайр дурлалын харилцааны хэцүү бэрх үе болно. Од эрхсийн нөлөөллийг энэ өдөр уг харьцааг шийдэх давуу тал болгон ашигла. Онцгой зорилгоо биелүүлснээр ирээдүйн амжилтын үндсийг тавина.
ҮХЭР (4/20-5/20)
Та ирээдүйнхээ талаар бодохдоо баяртай байх болно. Одоогийн нөхцөл байдлаа тодорхойлж өөрийн хичээл зүтгэлээ зөв зүйлд зарцуул. Нөхцөл байдал өөрчлөгдөнө. Мэргэжлийнхээ сайн болон муу талыг хооронд нь харьцуулаад үзэхэд л хариулт нь гарч ирнэ. Шийдвэрт хүртлээ хөнгөн хуумгай зан гаргаж болохгүй. Бизнесийн гэрээ хэлэлцээрийн үед өөрийн зөн совиндоо итгэ. Хэрэв хэн нэгэн өөрийг тань хуурахыг хүсэж байна хэмээн мэдэрвэл энэ мэдрэмж үнэн байх магадлалтай. Таны тооцоолж байснаас ч их зарлага гарч мэдэх тул хуультай харшлах зүйлсээс холуур байхыг анхааруулж байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өөртөө итгэх итгэл, эрч хүчийнхээ ачаар та гуньж гутраад суухгүй бололтой. Олон нийтийн байгууллагад байр сууриа олоод багийн нэг гишүүн байж чадах бололтой. Ажил эрхлэдэг болон өндөр албан тушаалтай ихэрүүд бага насны хүүхдүүдтэй бол гэрийн үйлчлүүлэгчтэй болж, ойр зуурын хөнгөн ажилд л оролцож, өөрсдийгөө бага ядраа. Өнөө орой оролцох нийгмийн арга хэмжээ таалагдах ба та аятайхан байр сууринд байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Бууж өгч ялагдал хүлээхээс илүүтэйгээр хамтарч ажиллах, эцсийг нь үзэхээр зүтгэх нь таныг илүү дээрдүүлэх болно. Хамгийн авьяастай мэлхийнхэн ч өнөөдөр урт хугацаанд үргэлжлэх, өндөр үр дүнтэй бүтээлч ажил хэргийг олохгүй. Энэ өдөр эрч хүч сул байгаа ч та хийж эхэлсэн л бол түүнийгээ дуусгах хэрэгтэй. Таны зарим нэг үзэл санаа хамт ажилладаг хүмүүст тань таалагдахгүй байж болох ч тэдний хэлж буй үгэнд бүү санаа зов. Эерэг сэтгэлгээг та илүүд үзэхээс гадна хэрэв та хүсвэл тэднийг зүрх сэтгэлээсээ уриалан дуудаж чадна.
АРСЛАН (7/23-8/22)
Та хувийн сэтгэл ханамжийнхаа төлөө хий хоосон мөрөөдлөө бүтээлч, үр дүнтэй зүйл рүү чиглүүлж чадна. Хэрвээ та стресстэж, мөнгөний асуудалтай тулгарч байгаа бол амьдралын хэв маягийн тань зарим нэг асуудал, нөхцөл байдалд тохиргоо хийх шаардлагатай байна гэсэн үг. Найзуудаасаа хэн нь мөнгө сайн барих, хэн нь зөвлөгөө сайн өгөх талаар асуу. Өдөржингөө тун завгүй байж, төлөвлөгөө боловсруулна. Ааш араншин тогтворгүйтэх нь алдагдалтай байхын үндэс. Чухал биш зүйлд анхаарлаа бүү сатааруул. Ямар ч шийдвэр гаргах байсан зүрх сэтгэлээ дага.
ОХИН (8/23-9/22)
Танд аливаа нөхцөл байдал бүрхэг талаасаа харагдах болно. Зарим нууцаа хэрэггүй хүмүүст алдах нь таны сэтгэлийг тавгүйтүүлнэ. Хэрвээ танд ямар нэгэн худал хуурмаг байгаа бол хэн нэгэнд мэдэгдэхээс өмнө өөртөө холбоотой зүйлсээ ил ярьж, нэр төрөө цэвэр байлга. Санхүүгийн бичиг баримтууд, эд хөрөнгийн баримтууд, татварын тайлангаа нягталж үзэх нь тооцоо болон зөрчлийг мэдэх давуу талтай. Олон сонголттой хөрөнгө оруулалтуудыг судалж үзэн ирээдүйд ашиг орлого авчрах боломжийг хар.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хувийн асуудлаа эмхлээд дараагийн алхамдаа даруй ор. Од эрхэсын нөлөөлөлөөс харахад таны хамтрагчид танд туслахгүй тул та зөвхөн өөрөө өөртөө л найдахаас өөр аргагүй. Энэ өдөр хөрөнгө оруулалт хийх эсвэл томоохон худалдан авалт хийвэл алдагдалд орно. Хоол боловсруулах эрхтний архаг өвчин сэдэрч болзошгүй. Эм хэрэглэхдээ болгооомжтой бай, Элгэнд хортой өөх тостой хурц хоол бүү хэтрүүлэн хэрэглэ.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Амьдралд бүх зүйлс эрс өөрчлөгдөнө. Санхүүгийн асуудлуудаа шийдэхээ хойшлуул. Бардам, бусдаас дэмжлэг тусламж авахгүй гэсэн үзэл одоо хэрэг болохгүй. Хурал цуглаан, олон нийтийн арга хэмжээнд бүү идэвх гарга. Үзэл санааны зөрчлөө бүү хурцатга. Таны хөдөлмөрийн чадвар сулхан байгаа тул ажил дээрээ болон гэртээ том зүйл бүтээнэ гэж найдах хэрэггүй ирээдүйд хийх томоохон төслийнхөө бэлтгэлд ихээхэн цаг зарцуул.
НУМ (11/22-12/21)
Заримдаа муу зуршлаасаа салахгүй байснаар түүндээ баригдах нь бий. Толгойгоо ажиллуулж, хэрэггүй зүйлсээ урьдах замаасаа авч хая. Хайрын болзоо, найз нартайгаа уулзах уулзалт тань гайхалтай сайхан байх болно. Банк, санхүүгийн байгууллагуудаар орох ажлаа бүү хойш нь тавь. Хүмүүстэй харилцахдаа уян хатан бай. Таны замд хожим хэрэг болох хүнийг танилгүй өнгөрүүлж болзошгүй байна.
МАТАР (12/22-1/19)
Од эрхэс мөнгөний тал дээр эерэг нөлөөлөл үзүүлэх болно. Гэсэн хэдий боловч төлөвлөгөөнийхөө дагуу байнга ажиллаж байж л мөрөөдөлдөө хүрэх цаг хугацаа гэдгийг сана. Өнөөдөр бол таны хүрсэн бүх зүйл алт болон хувирч байгаа мэт санагдах тийм л өдрүүдийн нэг. Өөрийн үзэл санаандаа хөдөлшгүй бат зогсож, өөрийн бүх асуултанд зөв хариултаа авч чадна. Таны хамтрагч дутагдаад байсан зүйл дээр тань тус дэм болж чадна. Та санхүүгийн байгууллагаас зээл хөөцөлдөж яваа бол таатай мэдээ сонсох нь бололтой.
ХУМХ (1/20-2/18)
Нөлөөллөө хадгалж өөрийгөө хэрэгтэй газраа байх үед нь гарга. Хувийн дадал хэвшлийнхээ ачаар бизнесийн боломж гаргах шинэ санаа өгөх шинэ газар очиж үзэх завшааныг олно. Уйтгартай санагдах тул гадагш гарч харсан зүгтээ алхмаар санагдана. Гэхдээ нэг сайн зүйл бол өнөөдөр та хийхээс зугтдаг байсан зүйлээ дуусгаж, энэ нь тэрээр танд зугаатай хөгжилтэй байсныг анзаарах болно. Шинэ газар шинэ танилуудтай болохын хэрээр таны амьдралыг үзэх үзэл хүрээгээ тэлэх ба шинэ зүйлс сурч мэдсэнээр таны мартагдсан сайхан мэдрэмж сэргэх болно.
ЗАГАС (2/19-3/20)
Өөрийн зарлагандаа сайн анхаар. Алдагдал авчирч мэдэх цаасанд гарын үсэг зурахаасаа татгалз. Өглөөгүүр таны бусдад өөрийгөө илэрхийлэх байдал, бүтээлч санаачилгын тод илэрхийлэх байдал зэрэг сайн байна. Мөн хайр дурлалын харилцааны эхлэл нээгдэх тохиолдол учрах магад. Зээл авахад таатай. Харин өөрт алдагдал хэр ирэхийг тооцоолон хүүгийн хэмжээг сайтар хянаарай. Өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж эхлэх цаг таны хувьд хэдийн иржээ. Өөрийн татагддаг хүнтэйгээ уулзаж учрах завшаан тохиож, энэ өдрийг онцгой болгоно.