Өмнөд Солонгосын 19 настай тамирчин Чой Мин Жеон өнгөрөгч бямба гаригт Канеун мөсөн гулгалтын талбайд болсон тэшүүртэй гулгалтын эмэгтэйчүүдийн төрөлд 500 метрийг 42.870 секундэд туулан спортын төрөлдөө Олимпийн шинэ рекорд тогтоосныг Ёонхап агентлагаас мэдээллээ.
Тэшүүртэй гулгалтыг 1992 оноос хойш Өвлийн Олимпийн спортын төрөлд оруулснаас хойш Солонгост хэд хэдэн гулгагч бусдаасаа хол давсан чанарын үзүүлэлт гаргасны нэг жишээ нь Чой Мин Жеоны тогсоосон рекорд болж байна. Түүнчлэн өөрийн спортын төрөлдөө бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчдын нэгээр шалгарлаа.
Ийнхүү Өмнөд Солонгосын тамирчин эмэгтэйчүүдийн 500 метрийн тэшүүртэй гулгалт буюу олон улсын нэршил нь “шоорт траак” гэгддэг спортын уг төрөлд алтан медаль хүртсэн нь 25 жилийн дараа цоо шинэ амжилт гарч байгаа явдал болж байна. Чөлөөний амралтандаа гарсан гулгагч Чун Ли Кюун 1998 онд Японд болсон Наганогийн олимпийн хүрэл медалийн эзэн болсон байдаг.
Харин өвлийн спортын төрлүүдийг сонирхол татах байдлаар нь жагсаасныг Солонгосчуудаас авсан судалгаагаар гаргахад уг төрөл доогуур үнэлэгдэж байсан нь саяхан аж. Уран гулгалтын Ким Юуна тэргүүтэй өвлийн олимпийн өөр өөр төрөлд өрсөлддөг шилдэг 10 тамирчны жагсаалтад Чой Мин Жеон ороогүй байжээ.