Үхэр жил: Амжилтанд хүрье гэвэл урагшил, сэтгэл хөдлөлдөө авталгүй шаргуу ажилла

Үхэр жилтнүүд байнга шинийг эрэлхийлж мэдлэгийн хүрээгээ тэл. Шийдмэг алхам үйлдэл хийсний ачаар та амьдралын  сайн сайхныг жинхэнэ ёсоор үнэлж сурна. 2018 он таны хувьд эерэг боловч үе үе стресстэх төлөвтэй. Энэ нь бие махбодид сөрөг нөлөөлж болзошгүй.

Амьдралд олон өөрчлөлт гарна, харин зорилгоо бүү умарт. Тэвчээртэй бай, туршлагаасаа суралц, дараа нь өөрт ашигтайгаар эргүүлж төлөвлөснөө хий. 2018 онд хэт дураараа аашилж өөрийнхөөрөө бүү зүтгэ, гэр бүлийн уур амьсгалд  сөрөг нөлөөтэй. Үхэр ойр дотны хүмүүстэйгээ ам зөрж муудалцсан ч удахгүй эвлэрнэ. Амьдралын тогтсон хэмнэл хамаатан садны гэнэтийн айлчлалаас болж алдагдах байх, гэвч нөхцөл байдлыг хэтрүүлэх хэрэггүй.

Ганц бие үхэр хайртайгаа учиръя гэвэл гэрээсээ гар, найз нөхөд ба танихгүй хүмүүстэй сайхан нарги, хөгжилд. Санхүүгийн байдал тогтвортой , гэхдээ том ашиг орлого орж ирнэ гэж хүлээлтгүй. Үхэр өөрийгөө зогсонги байдалд орохоос  хамгаал. Та гэнэтийн сэтгэл хөдлөлд хөтлөгдөн юм худалдаж авахаас зайлсхий. Мөнгөө хямгад, мөн хулгайчдаас сэргийл. Ирсэн саналууд эрсдэлтэй эсэхийг шалга, та түншүүддээ итгэдэг тул татгалзаж гомдоохгүй байх.

Үхэр өөрийн амьдралаа хяна, бусдаар удирдуулахаас зайлсхий. Амжилтанд хүрье гэвэл урагшил, сэтгэл хөдлөлдөө авталгүй шаргуу ажилла. Шан харамж хүртэхийн тулд их хичээ. Төсөлд оролцоогүй, хичээж ажиллаагүй байж ашиг олно гэж бүү найд. Зарим нь ажил мэргэжлээ өөрчлөх талаар бодно, нөхцөл байдал таатай эргэж, боломж олдох байх.

Гэхдээ 2018 онд том амжилтанд хүрэхгүй байх. Таны хөдөлмөр зүтгэлийг үнэлж, нөлөө бүхий хүний ачаар албан тушаал ахиж магадгүй. Зөв хооллолтонд анхаарч, ургамлын цай ууж занш.

 

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …