Бар жил: Анхаарлаа мөнгө олох, эд хөрөнгөө арвижуулахад хандуулна

Бар жилтнүүдийн хувьд таатай сайн жил, саад бэрхшээл холуур тойрч, өмнөхөөс илүү сайхан амьдарна. Та 2018 онд бусадтай хамтран ажиллавал амжилтад хүрнэ, иймээс багийн ажиллагааг эрхэмлэ. Хүмүүст эерэг ханд, энэ нь төрөлхийн зөрүүд, аминч Бард амаргүй.

Бар хол оны эзэн Нохойн холбоотон тул том аз тохиох магадлалтай, ялангуяа шударга ёс, оюуны ба ёс суртахууны үнэт зүйлсийн төлөө тэмцдэг хүмүүст. Зарим бар нийтэч, нийгмийн идэвхтэй болно. Догшин, түрэмгий авирлаж болохгүй, үүнээс болж өөрт эрхэм хүнээ алдаж болзошгүй. Бар 2018 онд амраг хайртаас илүү албан тушаал, мөнгө санхүүдээ их санаа тавих байх. Төрөлх зөнгөө хянаж чадвал гэр бүлийн амьдралд том аюулаас зайлсхийх боломжтой.

Зарим нь их стресстэж, цочир уурлан орон гэрт таагүй уур амьсгал үүсгэж болзошгүй. Барууд энэ зангаа “номхруулж” чадвал оныг таатай өнгөрөөнө. Бар гол анхаарлаа мөнгө олох, эд хөрөнгөө арвижуулахад хандуулна. Шаргуу, шударга ажиллаж, их цаг, эрч хүчээ зарж олсон мөнгөө бага гэлгүй үнэлж сур. Та ямар ч хүндрэлгүй төлөвлөгөөгөө тайван хэрэгжүүлж чадна. Их орлого олсон барууд өмнө нь зөвхөн мөрөөдөж байсан бүхнээ авах байх.

Мөнгөө зөв, саруул ухаанаар тунгааж зарцуулах хэрэгтэй. Бусдад  тусалбал эргээд таныг том амжилтанд хүргэнэ. Даруухан байхыг хичээ, танд ашигтай. Бар ажилдаа дуртай, улмаар  шаргуу ажиллах жинхэнэ том амжилтанд хүрнэ. Та амьдралаа огт өөр өнцгөөс харж чадвал хэтийн сайхан төлөв нээгдэнэ.

Мэргэжлийн салбарт  өсөлт ажиглагдана. Гэхдээ амар хялбар замыг сонгох хэрэггүй. Хөрөнгө оруулалт хийхийн өмнө сайн эргэцүүлж бод. Ажил үүрэг нэгэн хэвийн, өдрөөс өдөрт давтагдах тул заримдаа уйдах шинжтэй. Бар  үйл хөдлөлийг эрхэмлэдэг, түрэмгий хэмнэлтэй. Бие галбиртаа санаа тавь.

Ажлын ачааллаа зохицуулж, үе үе амар. Өөрийгөө цэнэглэ. Эс тэгвэл нөөц хүчээ шавхах аюултай. Цоо шинэ юм оролд, гэхдээ эрсдэлтэй аргаас зайлсхий. Уйтгарлаж гуниглахын оронд цаг заваа эерэг, таатай өнгөрөө.

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …