Морь жилтнүүд жилийн эхэнд ажилдаа гялалзаж, сүүлийн хагаст нь наргиж цэнгэ

Залуу “Морьтнууд”-дад хөгжин дэвших олон боломжууд гарна. Нохой жил бол ойрын ирээдүйд танд хамгийн аз жаргалтай жилүүдийн нэг байх болно. Өнгөрсөн жилүүдэд та олон боломжуудаа алдсан байж болох юм. Тэгвэл тэр хугацаа таны амралт байсан гэж ойлго. Одоо харин өөрийгөө бүх талаар цэнэглэж үүр цайхыг хүлээ. Танд энэ жил таны ойр дотны эмэгтэй хүн онцгой нөлөөлж амьдралын аз жаргалтай мөчүүдийг үлдээх болно. Жилийн эхэнд ялангуяа мөнгө санхүү, ажил, албан тушаалд эерэг өөрчлөлтүүд гарч ноён нурууг тань тэгшлэх хэд хэдэн алхам хийгдэнэ. Харин хоёрдугаар хагаст танд зугаацаж цэнгэх өргөн боломжийг гаргаж өгөх хандлагатай байна.

МӨНГӨ САНХҮҮ

Жилийн эхний хагаст та ‘үйлдвэрлэх”-ийн тулд  бүтээлч сэтгэлгээ, хүсэл эрмэлзэл, манлайлах чадвараа сайн ашиглаж чадах нь. Тогтмол орлоготой ажилтнуудын хувьд энэ нь цалин хөлсөө нэмэгдүүлэх шагнал урамшуулалд хамрагдах сайхан  боломж. Бизнес эрхлэгчид бэлэн мөнгөө капитал хөрөнгө оруулалтад зарцуулахаас илүү эргэлттэй бизнест оруулбал өгөөжтэй. Ингэхдээ найз нөхөддөө “наймаанд найз байхгүй” гэсэн үгийг түлхүү хэрэглэвэл зохилтой. Үнэт эдлэл, хувцас, голнэрийн бүтээгдэхүүн худалдаалагчид арвин орлого олох боломж хангалттай бий. Мөн Морь жилтнүүдийг хамаарал бүхий эмэгтэйчүүд их “шатаах” болно. Жилийн сүүлийн хагаст  хураасан мөнгөө найр наадам, зугаад зарцуулах нигууртай. Тиймийн тулд та эмэгтэйчүүдээ гялайлгах, өөрийгөө баясгах бэлэн мөнгөний нөөцийг жилийн эхэнд сайн хуримтлуул.

АЖИЛ АЛБА

Нохой жилд Морь жилтнүүд ажил мэргэжилдээ чадвараа харуулах, гадаадад аялах, гадаадад суралцах, тэр ч бүү хэл гададад цагаачлахад тохиромжтой. Үүний тулд жилийн эхний хагаст эрхэлж буй ажилдаа гялалзсан амжилт гаргахыг хичээ. Ажил дээрээ маргаан өрнүүлэх ч гарч мэднэ. Тэр үед гэрээний заалтуудыг сайтар судалж хөдөлвөл үр дүнд хүрнэ. Эмэгтэйчүүдэд Нохой жил хавьгүй илүү байх бөгөөд эмэгтэй удирдагчаас маш их дэмжлэг авах болно. Нийгмийн зүгээс таны ажилд дэмжлэг үзүүлэх хандпагууд гарч ирнэ. Та түүнийг аль болох өргөн ашиглаарай. Удирдагч “Морь” ажилтнуудтай харьцах гэрээ бичиг баримттай болгоомжтой харьц. Тэдний зүгээс гаргасан нэр хүндийг тань унагахуйц асуудалд унаж мэднэ. Албан тушаалаа ахиулах гэж буй хүмүүс өрсөлдөгчийнхөө “алдаан дээр нь дөрөөлөх” боломжийг бодож үзээрэй.

ХАЙР СЭТГЭЛ

Танай гэр бүлд итгэл найдвар ба сайхан харилцаа оршиж та хайраа урьдынхаас илүү мэдрэх болно. Гэхдээ хайрын гурвалжин үүсгэхгүйн тулд та гуравдагчаас хол байх эсвэл гуравдагчаа сайтар нуух гэсэн зарчмыг баримтал. Ганц бие эрчүүд ааштай эмэгтэйчүүдээс зайгаа барьж чадаагүйгээс дараагийн шатанд хүрч хуримлах дээрээ тулах магадлалтай. Тиймээс асуудлыг цаг тухайд нь нэг тийш шийдээрэй. Харин ганц бие эмэгтэйчүүд сохор болзооны олон “харилцагч”- аас сонголтоо хийх шаардлага тулгарна. Тэр сонголт тань дүү байвал илүү тааламжтай. Хэрэв та гэрлэхээр төлөвлөж байгаа бол Нохой жил танд ивээлээ хайрлах болно.

ЭРҮҮЛ МЭНД

Морьтнуудын эрүүл мэндийн ерөнхий байдал жилийн хугацаанд хэд хэдэн удаа буурах болно. Ажлын байрны эрчтэй хүчтэй байдал танд эрүүл мэндийн эрсдэл авчрах магадлалтай. Биеийн хүчээ зөв хуваарилах нь таны эрүүл байх үндэс болой. Ажил дээрээ амрах, унтах нь таныг гэнэтийн осол, төмрийн хорд өртүүлж магадгүй. Ходоод, хоол боловсруулах эрхтэн болон амьсгалын систем зүрх судасны өвчлөлөөс болгоомжил. Жирэмсэн “морьтон” явганаас бэртэхээс сэргийл яв. Мөн элдэв амьтанд ойртох, тэжээх зэргийг цээрлэ. Эрсдэлтэй спортоор хичээллэхгүй байхыг анхаараарай.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …