Микейла Шиффрин цанын төрлөөр алтан медаль хүртэв

Америкийн цаначин Микейла Шиффрин Пёнчаны олимпын уулын цанын төрөлд алтан медаль хүртлээ.

Цаг агаарын байдлаас болж хойшлогдсон тэмцээн болох өдөр хуримтлуулаад байсан хүч тамираа бүрэн гаргаж, техникийн өндөр чадварыг харуулсан. Цаначин бүсгүй олон улсын чанартай тэмцээнээс дахин нэг алтан медаль хүртвэл Америкийн эмэгтэй цаначдаас хамгийн амжилттайд тооцогдохоор байгаа.

Тэрээр слалом цанын тамирчин юм. Слалом цанын онцлог нь хажуугийн их биш тойрог бүхий ухаадастай, өргөөшөө их нарийсдаг, маш уян цана. Слаломын цаныг карвингийн цанатай адил буюу цаначны өндрөөс 10- 15 см намхнаар тооцож авдаг. Слаломд тугийг ойрхон байрлуулдаг тул үе үе богино эргэлт хийх шаардлагатай болдог.

 


Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …