Та энэ жил амжилтад хүрэх боломж, сорилтуудын дундуур явж өнгөрнө. Нөлөө бүхий хүмүүсийн тусламжтайгаар боломжийг өөрийн болго. Мөн нэг сайн тал нь сайн, муу ямар ч асуудалд эергээр ханддаг төрөлхийн араншингийнхаа ачаар хүндрэл бэрхшээлийг давж чадна. Жилийн туршид та чармайлттай байснаар төгсгөлөөр ирээдүйд сайн үр өгөөж өгөх зүйлээ бүтээх бално. Нохой жилд та Туулай, Бар, Луу, Гахай жилтэй хүмүүстай хамтарвал амжилтад хүрэх нь. Таныг буруутгасан маргаан даамжирч хуулийн байгууллагад дуудагдах магадлалтай. Маргаан хурцадвал маш удаан хугацаанд өрнөх төлөвтэй тул маргалдагчтайгаа аль болох эрт тохиролцохыг бодоорой. Энэ байдлаас гарахад Морь жилтнүүд туслана. Мөн Хонь жилтнүүд бусадтай эелдэг харьцдагийнхаа хувьд албан тушаалдаа тогтвортой байна.
МӨНГӨ САНХҮҮ
Та жирийн албан хаагч бол олсон орлогоороо аз жаргалтай байхын тулд жилийн эхнээс удирдагч, үйлчлүүлэгчдээ хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хичээ. Жилийн эхээр өртэй хүмүүс төлбөрөө хийхэд бүрэн бололцоог олно. Жилийн дундуур өөрийн хэрэгцээний санхүүжилттэй болсон байна. Энэ нь таны санхүү энэ жил өсөхгүй хэвийн байна гэсэн үг. Хэт үрэлгэн Хонь жилтнүүд “бүсээ чангалах” шаардлага тулгарч байна. Бизнес эрхэлдэг бол бизнес аялал, орон нутагт ажиллахдаа мөнгө олох сайхан санааг олох болно. Мөн мэдэхгүй салбарт хөрөнгө оруулахгүй байхыг анхаар. Брокер, валютын ченжүүд үнэт цаас, хувьцаа, гадаад валютаасгэнэтийн их ашиг олох боломж бүрдэнэ.
АЖИЛ АЛБА
Ажлын байраа авч үлдэхийн тулд илүү шаргуу ажиллах шаардлагатай. Ингэснээр удирдлагууддаа хүлээн зөвшөөрөгдөж, хамт олондоо үнэлэгдэнэ. Тухайлбал үзвэр үйлчилгээ маркетингийн салбарт ажиллагсад илүү амжилттай ажиллаж байр сууриа өсгөх боломжтой. Нэр алдарт хүрэх “хонь”-нууд нутаг усны нөлөө бүхий хүмүүсийг түших нь өлзийгөө өгнө. Бизнес эрхлэгчид бизнес аялалд идэвхтэй оролцож түүнээс авсан туршлагаа гүйцэтгэл дээр амжилттай суулгаснаар нэг шат ахих нигууртай. Бизнес эрхпэгчид хамтрагч, түншүүдтэйгээ бизнесээ булаалдаж улмаар дайснууд болох таагүй дүр зурагтай байна. Хамтарсан гэрээ, хэлэлцээрийн үг бүрийг эхнээсээ сайн тохиролцож чадвал шинэ ажил сайнаар төгсөнө. Ажлын байраа солих гэж байгаа бол боломжоо бүрэн ашиглаж чадвал албан тушаалаа дээшлүүлж чадна.
ХАЙР СЭТГЭЛ
Нохой жил эхний хагастаа та бүхэнд сэтгэл хөдөлгөсөн үйл явдлуудаар бэлэг барих нь ээ. Гэхдээ болгоомжтой хандахгүй бол гуравдагч холбоо үүсч сэтгэл шаналгасан асуудал болон томрох магадлалтай. Хайртын чинь гэр бүлийнхнээс шаналгаа үүсгэх хэд хэдэн цохилтууд ирэх боловч та түүнийг эелдгээр шийдвэрлэж чадна. Ажил, мөнгө хөөсөөр хайрттайгаа бага хугацааг . Хайрын харилцаандаа үгээ анхаарч, өдөөн турхирахыг тэвч. Чингэж гэмээнэ хайраа жилийн туршид романтик, сонирхолтой байлгаж болно. Хэрэв та ганц бие бол нийгмийн сүлжээнээс хайраа олох магадлал өндөр. Тэр нь шинэ найз нөхдийн хүрээллээс байх магадлалтай.
ЭРҮҮЛ МЭНД
2018 онд бие өвчлөх магадлал маш өндөр байна. Ялангуяа 1955, 1991 онд төрсөн эрэгтэй, 1967, 2003 онд төрсөн эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарал хандуул. Дээрх жилүүдэд төрсөн ахмадууд эрүүл мэндээ хяналтаас алдах хэмжээнд ч хүрч мэдэх нь. Хонь жилтнүүд ерөнхийдөө ус бага хэрэглэдгийн улмаас бөөр, давсаг, шээсний замын эрхтэн асуудалтай болдог. Тиймээс даарахгүй, ундаасахгүй байхыг хичээ. Эмнэлгээр явахаасаа өмнө урьдчилдан сэргийл. Тэндээс та буртаглагдсан өвчин тээх магадлал өндөр. Гэр бүлийн гишүүдээс өвчлөх, өвчин халдварлах магадлал ч өндөр. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ цэвэр агаарт гарч хэвшээрэй.