Жилийн эхнээс таны амжилт руу шахсан асуудлууд ундарна. Түүнийг та соргогоор мэдэрч судласны үндсэн дээр шийдвэрлэх арга замыг сэтгэж чадна. Жилийн дунд үед аялал, зугаалга хийхэд эрсдэлтэй тулна. Цаг агаарын хүчин зүйлс, ачаа тээш эд зүйлээ алдах, замын аюулгүй байдалд байнга анхаарч байх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөр бус бодит байдалд нийцүүлж чадсан нь ажил амьдралдаа амжилттай авчрах болно. Хүнд өвчтөнтэй уулзах, оршуулах ёслолд оролцохоос зайлсхийхгүй бол түүний сөрөг энергийн нөлөөлөл цаашдын амьдралд нөлөөлөх болой. Жилийн эхний хагаст та хэн нэгэнтэй маргаан үүсгэж шүүхэд хандвал ялахаас илүү ялагдахад амархан. Яагаад гэвэл танд маргаанд ялах хангалттай нотолгоо тийм амар олдохгүй. Харин ажил, албан тушаал олж тушаалдаа та бусад жилтнүүдээс хавьгүй илүү гялалзаж чадна.
МӨНГӨ САНХҮҮ
Нохой жилд Бич жилтнүүдийн хувьд мөнгө санхүүгээр дундаж хэмжээнд байна. Жилийн туршид аль болох зардлаа танаж, орлогоо тэлэх боломжуудыг эрэлхийл. Таны орлого тогтворгүй байх учраас нэмэлт орлогын төлөө “шунах” болж байна. Амьдрах орчны төлбөрүүдийг цаг тухайд нь төлөхгүй бол жилийн сүүлээр санхүүгийн хямралд орж зээл хайх ажил гарна. Мөн танд жилийн сүүлийн хагаст гэр бүлийн ахмад настанд мөнгө зарцуулах шаардлага гарч болзошгүй нь. Бас хайр сэтгэлийн тогтворгүй байдлаас санхүүгийн алдагдалд орох магадлалтай. Инженерүүд, машин механизмтай ажилладаг, гадаа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс мөнгө сайн олно. Тамхи, дарс, хувцасны худалдаа эрхэлдэг бизнесийнхэн ашиг орлого сайна байна. Жилийн эхэнд Луу, Хулгана жилтэй ахмадын зөвлөгөөгөөр хийсэн хөрөнгө оруулалт таны амьдралд урт хугацаанд ашиг авчрах алхам болно.
АЖИЛ АЛБА
Ажил мэргэжлээрээ амжилтад хүрэхийн тулд ирээдүйн төлөө алсын хараатай байх хэрэгтэй.Та 2018 онд цалин урамшууллаа нэмэгдүүлэх талаар эрчтэй хөдлөх тул улайрсан үйлдэл ирээдүйд хор учруулахыг тооцоорой. Эрх баригчдын шийдвэр ажлын байрны нөхцөлийг өөрчилж мэдэх тул удирдах шатны шийдвэрийг анхааралдаа ав.
Ажлын байрандаа хайрын холбоо бүү үүсгэ. Нууц задарч гэр бүлийн амьдралд тань нөлөөлөөд зогсохгүй ажлын байр суурийг ч үгүй хийнэ. Ажил мэргэжлийн, боловсролоо сайжруулахын тулд суралцах замыг сонго. Та бизнес эрхэлдэг бол гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг бүү алдаарай. Ажлаа солих гэж байгаа бол одоогийн байр суурь, ирээдүйд тохиох үйл явдлыг жигнэж үзээрэй.
ХАЙР СЭТГЭЛ
Нохой жилд “Бич”-нүүд хайр сэтгэлийн хувьд “сахилгагүйтэх” одонд төржээ. Ганц бие эмэгтэйчүүдийн хувьд жинхэнэ хайраар тоглолт хийх жил тохиож байна. Тэдний дийлэнх нь гэр бүлтэй хүмүүстэй холбогдох бөгөөд хайрын гурвалжинд сонирхолтой байх боловч сэтгэл хөндүүрлэнэ. Ганц бие эрчүүд нь аялал зугаалга болон найз нөхдийнхөө хүрээллээс амрагаа сонгоход тохиромжтой. Гэхдээ тэд боловсорч гүйцсэн нэгэнд тэнцээгүйгээс хуучин хайртыгаа эргэн “ноцох”-ыг илүүд үзнэ. Гэрлэсэн хүмүүс эрх чөлөө. хувийн цаг зав, орон зай дутагдаж байгааг мэдэрч эхэлнэ. Ажил албаны шугамаар хайрын гурвалжинд орж гэр бүлээ гомдоох эрсдэл буйг анхаар. Гэр бүл тань ижил жилтэй бол танд ч бас гомдогчийн “дүр” оногдох магадлалтай. Үүнээс сэргийлэх сайн арга бол гэр бүлдээ цаг их гарга, аялал зугаалгаар хамт явах шийдвэр зөв байх болно.
ЭРҮҮЛ МЭНД
Юуны түрүүнд та ерөнхий шинжилгээ өгч эрүүл мэндээ хянаснаар дөнгөж эхэлж буй өвчнийхөө талаар мэдээлэлтэй болно. Хүнд өвчтэй нэгнийг сахих, эргэх, оршуулгын ажилд оролцоход сөрөг энерги таныг| улам өвчлүүлж, хямрааж мэднэ. Сорви үлдэх мэс засалд бүү ор. Ажпын ачаалал, гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдөх, үүдсэн нойргүйдэл дотоод шүүрлийн эрхтэнүүдийг гэмтээж хэтдээ аюулд хүргэх өвчнийг өдөөх болно. Та осол багатай спортоор хичээллэж, сэтгэлийн амгаланг иог, бясалгалаас эрэлхийлээрэй. Гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт аялж, байгальд алхаарай.