Тахиа жилтнүүдэд оны эхэн үед ч таагүй зүйлс тохиосоор байх нь. Тахиа, Нохой хоёр жилийн эхэн үед тэрсэлдэх болно. Сөрөг нөхцөл байдлыг хяналтдаа байлгахын тулд та гэр бүлийнхээ нарийн ширийн зүйлд байнга хутгалдаж байх нь ашигтай. Бүх зүйлс бэрхшээлтэй тулгарсан мэт санагдах авч Үхэр, Могой жилтэй ахмад настнуудын тусламж үлэмж нөлөө үзүүлнэ. Хэн нэгэнтэй маргаан үүсгэвэл маш их мөнгө зарцуулах ёстой. Эрх чөлөөг тань хязгаарлах хүртэл асуудлыг хүндрүүлэх тэрсэлдэгч таныг отож байгаа. Сөргөлдөгч талтайгаа хэр эрт эвлэрнэ тэр чинээгээр мөнгөө хэмнэж болно. Үүнд Бар жилтэн тусалж чадна.
МӨНГӨ САНХҮҮ
Нохой жил танд халтай ч мөнгө санхүүгийн хувьд сэтгэл хатгалуун байх болно. Та хөдөлмөрлөх боломжоо өөрөө олж авах тусам ажил олгогчид цалин урамшууллыг харамгүй өгөх талтай. Та өр ширээ дарах мөнгө олж чадахын зэрэгцээ хуримтлал үүсгэхийг хичээгээрэй. Жилийн сүүлийн хагаст та чамгүй хуримтлалтай болж чадна. Бизнес эрхлэгчид 2018 онд үйл ажиллагааны тулгарах бөгөөд нийтэд зориулсан зардлаа хэмнэж, хуримтлалаа нэмэгдүүлээрэй. Хөрөнгө оруулалт хийхээс аль болох татгалз.
АЖИЛ АЛБА
Тахиа жилтнүүдийн ажлын байр суурь буурах хандлагатай байна. Тиймээс удирдлага, хамт олонтойгоо нийцтэй байж ажпын чанарт анхаарлаа хандуул. Тэдэн дунд таны алдааг шүүрэн авч өөртөө оноо нэмэх өрсөлдөгч олон байна. Та ажлын орчиндоо таагүй уур амьсгалд орсон бол шинэ ажил хайх нь илүү өгөөжтэй. Бага ярьж, ихийг бүтээх нь таны мөнгөө хуримтлуулах зорилгод яв цав нийцнэ. Бизнесрхлэгчдиин хувьд гэнэтийн ашгаас тогтмол орлогыг илүүд үзэх нь өлзийтэй. Ашгийн төлөө буруу зүйлд мөнгөө зарцуулбал “шатах” эрсдэл бий.
ХАЙР СЭТГЭЛ
Танай гэр бүлийнхэнд хоорондоо ойлголцоход хүнд цаг ирнэ. Гэр бүлийн жижиг маргаан хамаатан садныг хамарсан талцал болж өргөжихөөс сэрэмжил. Ахмадууддаа хүндэтгэлтэй хандаж, халамж сургаалийг нь төвөгщөөлгүй хүлээн аваарай. Гэрлэсэн хүмүүс гуравдагчийн талаар бодоод ч хэрэггүй., “Түүгээр явсан гайг үүгээр дуудав” гэгчийн цондон. Харин ганц бие хүмүүсийн хувьд олон нийтийн ажилд хамрагдсанаар хайраа олох магадлал өндөр. Гоонь эрчүүд эгчмэд бүсгүйчүүдээс зайгаа барь. Хэрэв та удаан хугацаанд туршид нэг хүнтэй дотно харилцаатай байсан бол 2018 онд гэрлэхэд Нохой жил хишиг буянаа хайрлана.
ЭРҮҮЛ МЭНД
Хүйтний улиралд ханиад их хүрснээс эрч хүчээ ихээр алдана. Агаарын бохирдолтой холбоотойгоор арьсны өвчинд өртөмтгий болно. Сул биетэй, хууч өвчтэй хүмүүс вирус, хавдрын шинжилгээг давтамжтайгаар өгч хяналтаа сайжруул. Зам тээврийн ослоос байнга сэрэмжилж яв. Гэр бүлээрээ аялал зугаалга, агаарт гарахдаа замын хөдөлгөөний дүрмийг баримталж явахыг сануулж байна. Агаарын бохирдолтой холбоотойгоор та амьсгалын замын түр зуурын өвчлөлд өртөнө. Эдгээрээс хамгаалах арга нь эрүүл агаар, шинэ жимс, ногоо байх юм.