Гахай жилтнүүдэд нохой жил ивээлээ харамгүй хайрлана

Танд ирэх он ивээлээ хайрлана. Амжилт хүсч буй хүмүүсийн тусламжтайгаар эд баялаг, ажлын байрандаа тааламжтай үр дүнд хүрнэ. Таны амьдралд хурим, шагнал урамшуулал, жирэмслэлт, байшин худалдаж авах зэрэг аз жаргалтай үйл явдлууд тохионо. Бага сага саад тотгор учрах боловч Туулай, Хонь жилтнүүдийн тусламжтайгаар хялбархан давж гарна. Харин та өөрөөс шалтгаалах хувийн замбараагүй байдал, асуудал тоомжиргүй хандах зэргээс болж асуудалд орж болзошгүй. 3, 19, 20 настай Гахай жилтнүүдэд эрсдэл тохиох магадлал өндөр. Асуудлыг дор бүрнээ шийд. Шинэ танилцсан найз нөхөд амьдрал тань тус хүргэх учиртай. Хэн нэгэнтэй маргаан үүсгэвэл ялагдал танд ноогдоно. Тиймээс удаан сөргөлдөхгүй ялагдалтайгаа эвлэрэх нь танд ашигтай.

МӨНГӨ САНХҮҮ

Гахай жилтнүүд мөнгө тал дээр өмнөх харьцангуй  сайжирна. Та маркетингийн салбарт ажилладаг бол олон тооны хэрэглэгчдийг татаж тэр хэрээр орлого нэмэгдэнэ. Хэрэв та албан ажил эрхэлдэг бол хувийн чадвар, олон жилийн тогтвортой ажилласныхаа шимийг хүртэж шагнал цалин авна. Жилийн дундуур мөнгө, эд хөрөнгөө хулгайд алдах эрсдэл үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг олсноор тогтвортой захиалга, орлогоо нэмэгдүүлж чадна. Мөн бизнесээ өргөжүүлэхийн тулд орон нутагт салбар нээх, бүс нутгийнхантай хамтарч ажилласнаар орлого сайн олно. Та бусдын хошуурч буй салбарт хөрөнгө оруулалт хийхгүй байснаар санхүүгийн алдагдлаас сэргийлэх боломжтой.

АЖИЛ АЛБА

Таны ажил үйлс Нохой жилд сайн байна. Нийгмийн харилцаанд олон боломжийг нээж өгч байна. Янз бүрийн салбарын хүмүүстэй уулзаж, танилцсанаар байр сууриа өсгөхөд туслалцаа авна. Ажлын ачаалал өмнөх жилүүдийнхээс бага байх нь. Туулай жилтэй эрэгтэй удирдлага томоохон тус хүргэж магад. Хэрэв та зар сурталчилгаа, урлаг, дизайн, уран бүтээлийн салбарт ажилладаг бол илүү амжилтад хүрнэ. Бизнес эрхэлдэг бол үйлчлүүлэгчдийнхээ дунд нэр хүндээ өсгөх болно. Ирээдүйд ашиг өгөх төслүүдэд зориулсан ажпыг хийхэд тохиромжтой цаг хугацаа. Харин хэн нэгнийг гомдоосноос шүүх маргаанд хүрэхээс болгоомжил. Танд шинэ ажил санал болговол “дотор хүн”- тэйгээ сайтар нягталж шийдвэр гаргаарай.

ХАЙР СЭТГЭЛ

Гэрлэсэн хүмүүсийн амьдрал хэвийн үргэлжилнэ. Танай гэр бүлд шинэ хүн ирэхэд таатай нөхцөл бүрджээ. Их ажлын завсраар гэр бүл, хайртдаа анхаар халамж тавихад цаг гаргаарай. Хэрэв та санхүүгийн хувьд сэтгэл хангапуун бус байвал эмэгтэй хүнд мөнгө үрэхээс зайлсхий. Ганц бие эрчүүд хайр сэтгэлийн талд азтай байна. Туулай, Гахай жилтэй эмэгтэйг өөрийн болгож чадвал насны ханиа зөв сонгосонд тооц. Ганц бие эмэгтэйчүүд Морь, Гахай жилтэй эрийг сонговол илүү зохицоно. Харин зүүн мөрөндөө    мэнгэтэй бол ямар ч жилтэй эр хүн зохино. Худал хуурмаг амлах, байнга уурлаж уцаарлах нь хайртаа хүнээ алдах том шалтгаан болно.

ЭРҮҮЛ МЭНД

Жилийн турш эрүүл мэнд тань олон жилийн дундаж нэгэн адил тогтвортой байна. Гэхдээ ахмад настан, эрэгтэй хүмүүс эрүүл мэнддээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй үедээ жолоо барихдаа анхаарал алдсанаас осолд өртөх магадлалтай. Жилийн сүүл хагаст болгоомжил. Үүнээс гадна гар хөлийн яс бэртэх, дэлүү, шээсний замын өвчлөлөөс сэргийл. Боломж л гарвал гэр бүлийнхэнтэйгээ агаар салхинд амрах хэрэгтэй. Жилийн эхнээс муу зуршлуудаа хаяж чадвал олон өвчнөөс ангижрах нөхцөл бүрдэнэ.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …