Би тамхиа татаад алхаж байна

IMG_3558Манай улсад тамхидалт  гэдэг зүйл   замбараагаа алдаж, долоон настай хүүхдээс далан настай хөгшин хүртэл тамхи татаж ойр орчмынхоо хүмүүсийг хордуулсаар байгаа. Харин өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж нэг хэсэгтээ л хүмүүс эмх замбараагүй, хаа таарсан газраа тамхи татах нь багассан. Тамхины хуулийн гол зорилго тамхины хор хөнөөлөөс Монгол Улсын хүн амыг хамгаалах, тамхитай холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн.

Шинэ хуулиар тамхи татахыг хязгаарлаад зогсохгүй хориглосон газруудын тоог ч нэмсэн юм. Тухайлбал, баар цэнгээний газруудад 100 хувь тамхигүй орчин бий болгож, тамхи худалдаалахыг хориглосон.  Мөн орон сууцны орц, хонгил, албан байгууллага, автобусны буудал, цэцэрлэгт хүрээлэн, номын санд тамхи татахыг хязгаарласан.

Түүнчлэн ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи худалдаалах цэг байлгахгүй гэж заасан. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээс хойш зургаан сар өнгөрөөд байгаа бөгөөд зарим нэг хүмүүс зургаан сарын дотор хуулиа мартсан бололтой.

 А.Хээтэн

Ugluu-logo16

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …