ХОНЬ (3/21-4/19)
Хамтын ажиллагаанд их хэмжээний мөнгө, санхүүгийн хангалттай дэмжлэг хэрэгтэй тул ажлаа зөв залж, зөв шийдвэр гарга. Таны амьдралынхаа туршлагаас залуу хүмүүст хуваалцах боломж олдвол илэн далангүй бай. Үнэхээр чухал зүйл бол хүний итгэлийг олох юм. Магадгүй зарим нэг чухал зүйлийг та хажуугаараа өнгөрөөхгүй тулд өнөөдөр од эрхэст найд. Амласан зүйлээ амжуулах нь яг цагтаа олсон нүүдэл болно. Хамтрагч нарын дундаас танд санаанд оромгүй бэлэг ирнэ. Туршлагыг далайн түрлэг ч нурааж чадахгүй тул та өөртөө итгэлтэй бай.
ҮХЭР (4/20-5/20)
Энэ өдөр бүгд сэтгэл хангалуун үлдэх болно. Хэдийгээр шинэ ажил эхэлж байгаа байж болох ч та мөн л завгүй байх бололтой. Гэхдээ энэ өдөр ойрын хэн нэгэндээ анхаарал халамж тавихдаа бэлэн бай. Өөрийнхөө үзэл бодлыг бусад хүмүүсийнхтэй харьцуулан үзсэнээрээ шинэ боломжуудад нээлттэй хандаж тэднийг хүлээн авч чадна. Та цаашид маш үр бүтээлтэй ажиллах болно. Хүмүүсээс санаа бодлыг нь асууж, хэрэгжүүлэхээс бүү татгалз.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хэдийгээр таныг сорих зарим зүйл байсан ч өөртөө итгэлтэй, шаргуу байдал нь үнэмлэхүй амжилтанд хүргэх түлхүүр болно. Санаа зовох зүйлгүй байх нь танд илүү хариуцлага ноогдуулж чухал төсөлд энергиэ зарцуулах хүсэл нэмнэ. Урт хугацааны төлөвлөгөөгөө шинэчлэн өөрчилж болно. Жижиг зүйлсээс шалтгаалан стресст орох хэрэггүй. Учир нь таны олох ашиг том зүйл байх болно. Тиймээс энэ тухайгаа бодож сэтгэлээ амраа. Гаднаас ирэх зочид тань ихээхэн төвөг удах боловч маш их баяр хөөрийг авчрах болно. Тааламжгүй зүйлс тохиолдсон ч эерэг сэтгэлгээтэй хэвээр байгаарай. Гэхдээ зардлаа хатуу хянах хэрэгтэй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Маш удаанаар зүтгэн, хөрөнгө босгох ур чадвараа ашиглан хийсэн ажлын үр дүн гарна. Амжилт нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж эерэг өөрчлөлт мөн өсөлтийг авч ирнэ. Гол чухал багаж хэрэгслээ худалдаж авахынхаа өмнө үйлдвэрлэсэн цаг хугацааг нь анхаараарай. Хэрвээ та гэр бүлээ нэн тэргүүнд тавьдаг бол өнөөдөр аялал зугаалгад явахад тийм ч аятай цаг биш гэдгийг ухаарна. Бусдын санаа бодлыг асууж, гаргасан шийдвэртээ эргэлзэх хэрэггүй. Хайртай хүмүүстээ зав гаргаж цагийг зугаатай өнгөрүүл. Таны хүүхэд хальтарч гэмтэж болзошгүй тул түүнд таны тусламж хэрэг болох болно.
АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдөр өнгөрснөө эргэн дурссан бодол санаа, дурсамжаар дүүрэн байх ба үүний шалтгаан нь гэр бүлийн гишүүдээрээ цугларах эсвэл уламжлагдаж ирсэн уламжлалтай тань холбоотой. Зарим нэг хэвийн бус үйл ажиллагаа таныг хувийн болон албан ёсны арга замыг сонгох хэрэгтэй болоход гайхашруулах болно. Үүнийг бутээлч байдлынхаа тэмдэг болгон хүлээж ав. Зарим нь урлагийн хичээлд суух эсвэл шашны мөргөлд нэгдэх тухай төлөвлөгөөндөө оруулна. Өөрийн хил хязгаарыг давснаар хүрээллээ өргөжүүлнэ. Өөрийнхөө хэн болох, хаашаа тэмүүлж буй тухайгаа ойлгох боломжуудыг хүлээж ав.
ОХИН (8/23-9/22)
Ажилсаг шударга охины ордны хүмүүст шагнал дагуулах сайхан боломж ирж байна. Цаашид үл ойлголцол бий болгох ялимгүй маргаан үүсэхээс болгоомжил. Илүү өөртөө итгэлтэй хандлагатай бай. Чухал хариуцлагатай ажил хийдэг удирдагч охиныхонд ажилчид нь ажилд тань хөндлөнгөөс оролцож, сэтгэл дундуур байна. Үүнийг нэг их тоолгүй өнгөрөөж, том асуудал үүсгээд хэрэггүй. Удирдлагын үүрэг даалгаврыг сайн биелүүлж чадахгүй байгаа бол олдож буй боломжийг ашиглахгүй байгааг уран ухаанаар ойлгуул. Гэхдээ таны гадаад орчины бусадтай харилцах харилцаа таатай сайн байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Од эрхэс танд таатай нөхцөл бүрдүүлжээ. Таны уян хатан чанарт хайр дурлалын холбоосоо бат бэхээр авч үлдэж чадна. Хайрын харьцаандаа цаг зав гаргахыг хичээгээрэй. Романтик үдийн зоог юунд ч хүргэж болно. Бүх сонголтуудаа нээлттэй байлга. Хайртдаа гэнэтийн бэлэг барьж баярлуулж яагаад болохгүй гэж. Өнгөрсөн бүхнээ дурсамж болгон үлдээ. Харин өнөөдөр та ямар ч идэвхи гаргасан өөртөө дүгнэлт гаргах, ул суурьтай хандах чанарыг эрхэм болгоорой.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өөрийн баримталдаг үнэт зүйлээ ягштал баримтал. Үйл ажиллагаанд хүндрэл гарна. Хэрвээ бизнесийн хамтрагч эсвэл хайрт тань уур хүргэж, тэвчээр барагдуулж байвал бухимдахаасаа тэдний ингэх болсон шалтгааныг сайтар тунгаан бод. Мөнгөний асуудлаас болж дарамттай байх бөгөөд санхүүгийн тусламж тал талаас нь хайхад хүргэнэ. Өөрийн гэсэн үнэт зүйлсийг олж авах нь сүүлийн зорилго гэдгийг ойлгоно. Өөрийн зорьж буй гол зүйлдээ ихэнхи цагаа зарцуул.
НУМ (11/22-12/21)
Бизнесийн ажил хэрэг амжилттай явагдах тул өнөөдөр ямар нэгэн бэрхшээлгүй өнгөрнө. Харин та ажлын байран дээр гарч байгаа хов живийг таашаадаггүй бол чухал ажилтнуудтайгаа хамт өдрийн зоогонд орж тэдэнтэй халуун дотно яриа өрнүүлж яагаад болохгүй гэж. Та тэднийг нэг нэгээр нь өөртөө татаж эвтэй багийг бүрдүүлж чадна. Хамт ажиллагсдынхаа нэгтэй романтик харилцаа тогтоох ба цаашид үргэлжлүүлэхийг хүсвэл хянуур байх хэрэгтэй.
МАТАР (12/22-1/19)
Хоолны дэглэм барих эсвэл дасгал хийх нь танд тийм ч хэцүү байхгүй. Энэ нь танд хүч тамир өгч хичээл зүтгэлийг тань өсгөнө. Өнөөдөр хайр дурлал тань ивээгдэх болно. Од эрхэсийн нөлөөгөөр таны бусдын харцыг булаах чадвар гайхалтай өндөр байна. Энэ боломжийг ашиглаж, хамгийн сайхан хувцсаа өмс. Дэлгүүрээр хэсч сэтгэлээ сэргээ. Бас хувцасны шүүгээгээ шинэчилж, шинэ хувцас худалдаж ав. Гэр орныхоо ямар нэг юмыг шинэчлэх нь чухал болж болох юм. Тийм ч үнэтэй биш зүйлсийг хай. Санхүүгээ сайжруулах талаар нухацтай бод. Гэхдээ хэт их шуналтаж өөрийгөө зовоох цаг үе биш.
ХУМХ (1/20-2/18)
Уран бүтээлч хумхуудын хувьд онгод урам зориг нь зочилж ирэх бөгөөд өнөөдөр их бүтээлч байх болно. Нөхөрлөл болон ашиг хонжоо хоёрын хооронд зөрөлдөөнтэй байдал гардаг нь өнөөдөр танд таамаглаагүй сэтгэл гонсойлгох зүйлс бий болгоно. Энэ үед зүрх сэтгэлээ илүү дага. Хаана хэзээ ч өөрийн чадах бүх боломжоор нөхөрсөг бай. Харин өөрийгөө хүчлэн жүжиглэх хэрэггүй. Тайван орчинд бясалгал хийх, эмийн бус эмчилгээний арга ашиглах зэрэг нь өөрийгөө ойлгоход чинь туслах болно.
ЗАГАС (2/19-3/20)
Та өнөөдөр хайрлаж халамжилдаг хүмүүсээ нэн тэргүүнд тавина. Хүүхдүүдээ сайн найз нөхрийн хувиар ойлгохыг хичээ. Тэдэнд чинь өсвөр насны асуудал тохиолдоно. Шинэ хүмүүстэй уулзах уулзалт таны ажлын нэгээхэн хэсэг байсан ч боломж олдвол хойшлуул. Өнөөдөр төлөвлөгөөгөө ягштал баримтлахгүй байж болно. Бусдаас ирж буй аливаа эргэлзээ, болгоомжлолд зөв хариулт өгөхийн тулд бүх мэдээллээ шалгаж үнэн зөв эсэхэд хяналт тавь. Гадуур алхах, гэр бүлдээ цаг гаргах нь толгойгоо амрааж сэтгэлийн түгшүүрээсээ салах гайхалтай арга гэдгийг сана.