Матрын орд:Өнөөдөр бүхий л уулзалт цуглаанд таатай байх өдөр


ХОНЬ (3/21-4/19)
Ажлынхаа саад бэрхшээлийг арилган, хойшлогдсон гэрээ хэлцлээ сэргээ. Саатсан ажлаа хэвийн үйл ажиллагаанд нь оруулахад сайн өдөр. Од эрхэс өнөөдөр танд нэр хүнд олох, нээлттэй харилцааг бий болгоход тань туслах болно. Албан тушаалаа ахиулахын тулд сургалт дамжаанд хамрагдахад таатай үе. Шинэ технологийн талаар танин мэдэх, шинэ арга барилд суралцах мөн өөрийн ажилд хэрэг болохуйц зүйлсийг сурах нь ажил дээрээ амжилт гаргахад туслах болно. Мөн амжилттай гэрээ хэлэлцээрүүд цаг нь ирэхээр чамгүй ашиг өгнө.

ҮХЭР (4/20-5/20)
Танд бизнестээ амжилт олж санхүүгээ дээшлүүлэх бүх боломж байна. Өөрийн муу зуршил, үйл хөдлөлийнхөө тал дээр бусдаас зөвлөгөө аваарай. Бэлэн болсон төсөл дээрээ хэрэгтэй хүмүүстэй холбоо тогтоохоос бүү ай. Мөнгө олох боломжийг бүү алд. Бусдаас хоцрохгүйн тулд нэрэлхэлгүй суралцахад бэлэн бай.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Ажил дээр таатай өөрчлөлт гарна. Удирдлага солигдох, шинэ түнштэй болсноор байгууллагын үйл ажиллагаанд бүхэлд нь эерэгээр нөлөөлнө. Өнөөдөр дэлгүүр хэсэх хэцүү, урт дараалал зэрэгт бухимдаж магадгүй ч хэрэгцээтэй зүйлээ зорьж аваарай. Та чухал хүндээ үнэтэй гэхээсээ илүүтэйгээр бусдыг гайхшруулах ховор бэлэг худалдан авч чадна.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Ажлын эрч хүч идэвхи зүтгэлтэй байдал, гайхалтай чадвар зэрэг тань таны хүсэж байсан тэр л үр дүнг авчрах болно. Өөрийн ур чадвартаа итгэ, таны мэдлэг туршлага төлөвлөлтийг зүй ёсоор нь өндөр түвшинд хийнэ. Гэхдээ таны амьдралын эрч хүч тань тэнцвэргүй байдалд байгаа. Од гараг эрсдэл гаргах мөн худалдан авалтууд хийх хэрэггүйг зөвлөж байна. Ер бусын бүтээлч санаа гайхалтай үр дүнг гаргаж чадна. Мэлхийн ордныхон одоо мөрөөдлөө дага, ирээдүйн аз жаргалынхаа үрийг тарь.

АРСЛАН (7/23-8/22)
Хичээнгүйлэн ажиллах өдөр. Өнөөдөр түр зуурын бужигнаан, үймээн шуугиан үүснэ. Та хувийн асуудалдаа л гол анхаарал тавина. Ойр дотныхонтойгоо уулзсанаар асар их энерги хуримтлуулж авна. Ойр дотны хүмүүсийнхээ зөвлөгөөг авснаар таныг ажилдаа хичээнгүйлэн зүтгэгч гэж дүгнэнэ. Эрүүл саруул бие, ажлын амжилт, өөртөө итгэлтэй байдал тань бүх хандлагуудтай тэмцэж чадах бөгөөд таны байр суурь баттай байна.

ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр охины ордныхонд мөнгө санхүүгийн болон материаллаг байдал чухал асуудал хэвээр байх бололтой. Өгөөмөр, нигүүлсэнгүй сэтгэлээр аливаад хандаж, хэт их хэрэгцээ шаардлагаасаа татгалзаж чадвал хамгийн зөв алхам болно. Мөнгөтэй холбоотой ямар нэг таагүй асуудалд орохоос сэргийл. Амьдралын жинхэнэ мөн чанарыг ухааруулах ном уншиж, кино үз. Уулзалгүй удсан дотны найзуудтайгаа холбоогоо сэргээ.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Таны өөрийгөө хэт дөвийлгөх зангаас болж ойрын холбоо тань үгүй болгох магад. Энэхүү холбоо нь таныг сэтгэл зүйн хувьд ч амьдралд нэмэр болохын хувьд ч дэмждэг бололтой. Иймд та дотоод сэтгэлээ тайван байлгаж бусдын үгийг сайн сонс, нүдээ нээ. Өнөөдөр үнэнч байдал амьдралын чухал зүйлийн нэг байна. Төлөвлөгдөөгүй зарлага, гарлага ихтэй арга хэмжээнүүдийг од эрхэс хязгаарлах тул аливааг хийхдээ зөв эсэхийг нь зөн совиндоо тунгаах хэрэгтэй.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Энэ өдөр та уйтгарлаж суух зав гарахгүй. Од эрхэс холимог тийм гэх тэмдэггүй дундаж чиг хандлагыг энэ ордныхонд илгээнэ. Та өөрийн байр суурийг эзлэхийг хүсч байгаа бол өнөөдөр ажил дээрээ шийдвэр гаргах хэрэгтэй болно. Мөн олон хилэнцийн ордныхны өмнө материаллаг байдлаа сайжруулах асуудал тулгарах бололтой. Санхүүгийнхээ байдлыг сайжруулахын тулд тодорхой зүйл хийх хэрэгтэй. Иймд бодит юу хийж болохоо тайван бодож үз. Хууль бус зүйл сэдэж муу этгээдүүдэд уруу татагдаж болзошгүй байна.

НУМ (11/22-12/21)
Таны эрч хүчтэй байдал ямар ч асуудлыг амархан шийдвэрлэхэд туслах болно. Өнөөдөр өөртөө том зорилго тавихаас айх хэрэггүй. Энэ нь нэлээд эрсдэлийг дагуулах болно. Өнөөдөр та нэлээд завгүй байх бөгөөд ямар ч ажлыг урам зоригтойгоор хийж дуусгаж чадна. Зарим нумынхан хайрын холбооныхоо талаар сонирхолтой мэдээлэл олж авах болно. Гэхдээ дан муу мэдээлэл биш байна. Хайрт хүний тань мөнгө санхүүтэй холбоотой байдал таныг гайхшруулах болно.

МАТАР (12/22-1/19)
Өнөөдөр бүхий л уулзалт цуглаанд таатай байх өдөр. Цагтаа хэт их баригдаж яаруу сандруу хөдлөх хэрэггүй. Өнгөрсөн сарын алжаалаас гарахын тулд хайртай хүнтэйгээ хамт байж цагаа өөрийнхөө төлөө зарцуул. Мэргэжлийн жүжигчид дуучид болон урлагийнхан хэл аманд орж мэднэ. Тиймээс хэл яриа үйл хөдлөлдөө анхаар. Эрч хүч, энерги ихтэй од эрхэсийн нөлөө нь нөхөрлөл, түншлэл амьдралд тань хурцадмал байдал авчирч болзошгүйн дохио болж байна. Харин хамтран ажиллахтай холбоотой хүнд хэцүү саад бэрхшээлийг давж туулахад маш тохиромжтой үе одоо тохиогоод байна.

ХУМХ (1/20-2/18)
Аливаа зүйлийг хамаагүй ярих эсвэл өөрийн салангид бодолдоо автах зэрэг нь танд сэтгэлийн түгшүүрийг авчрах болно. Өөрийн урд байгаа ажлаа хичээнгүйлэн хийж чадвал ямар үр дүн гардаг гэдгийг мэдээд та гайхширна. Сайхан үеүдийг дурсан санагалзах бөгөөд энэ нь танд эрч хүч, урам зоригийг өгөх болно. Ихэнх хумхуудын хувьд бүх анхаарлаа өөрийн хийх зүйлдээ төвлөрүүлэхийн тулд бусдаасаа тусгаарлагдмал байх нь таатай санагдана. Энэ нь нэг хэсэгтээ таныг зожиг мэт харагдуулах боловч ажлын үр дүн сайн гарах болно.

ЗАГАС (2/19-3/20)
Ямар ч ажлыг хийсэн бай, амжилтыг дагуулах болно. Өөртөө итгэлтэй та хүчирхэг энергийг мэдэрнэ. Онцгой мөрөөдөл болон чухал ажил шийдэлд хүрэхгүй байх нь танаас л хамаарна . Магадгүй, урьд өмнө нь хийгдсэн гэрээ хэлцэл бүтэлтэй болж, нилээд их ашиг орлогыг авчрах бололтой. Өөртөө итгэлтэй байдал өсөх нь нэр хүндийг бэхжүүлж зорилгод тань хүргэнэ. Өмнө нь ажиллахын оронд амарч зугаалахад зарцуулсан цагаасаа болж гэм бурууг мэдрэх нь аргагүй. Од эрхэсийн нөлөөгөөр ямар нэг ач холбогдолтой бөгөөд тааламжтай зүйл хийнэ.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …