НУМ:Хайрын санаандгүй учрал хаалга тогшино

ХОНЬ (3/21-4/19)

Төлөвлөгөөнд багтсан зүйлээ ажилч хэрэг байдалаа хадгалж чадвал амжуулж дуусгана. Энэ үед таны авъяас чадвар тодрон гарч ирэхээс гадна шинэ санаагаа цаасан дээр буулгаад бодит нөхцөлд хэрэгжүүлэхэд бэлтгэ. Гэр бүлийн харьцаа сайхан хандлагаар илэрч та сэтгэл хангалуун болно. Ганц бие хонийнхон өнөөдөр үдэшлэг дээр ганцаардахгүй. Гадаад байдалдаа сайн анхаарч, сэтгэл татам сайхан хувцаслаарай.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр гэр бүлдээ цаг гаргахаас гадна ирээдүйд хэрэгтэй гэсэн шийдвэрээ гаргахад таатай өдөр. Ирэх өдрүүдээс гадна холын төлөвлөгөөгөө боловсруул. Хэрэв бүтээлч байдал тань урамшигдаж өдөөгдөхгүй байвал урлагийн болон чөлөөт цагаа авъяас чадвараа хөгжүүлэхэд зориулдаг адилхан бодолтой найзуудтайгаа цуглан нийлэх тухай бод.


ХАМТАТГАХ (5/21-6/21)Аялал зугаалгаар явах, олныг хамарсан арга хэмжээнд оролцох зэрэг нь танд ажлаа түр мартах боломж өгнө. Өөрийгөө хааяа амраах хэрэгтэй. Өнөөдөр хүмүүс танаар өөрийн хүссэн зүйлээ хийлгэхийг оролдвол бүү зөвшөөр. Хайртай хүнээ халамжилахад цаг гарга. Тэдэнд өөрийгөө ойлгуулах боломж өг. Хоорондоо сайн ярилцаж чадвал та хоёрын харилцаа улам дотно болох болно. Эрүүл мэндийнхээ төлөө зарим зүйлийг тэвчих хэрэг гарна. Хоолны дэглэмдээ анхаарч, хэт их идэхээс сэргийл.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Танд өнөөдөр нэлээд олон урилга ирэх бөгөөд танд хаашаа хэнтэй явах вэ гэдгээ шийдэх томоохон сонголт хийх шаардлага гарна. Бусдын туслах саналаас бүү татгалз. Санаачлагатай байдал үнэлэгдэнэ. Та өнөөдөр ердийнхөөс идэвхтэй байх бөгөөд ямар ч үед харилцан ярих чадвар тань өндөр байх болно. Мөн таны ярих чадвар маш өндөр байгаа тул олон хүмүүсийг өөртөө татах болно. Эрчүүд шинэ хайртай учрах магадлалтай. Энэ бүхэнд бэлэн байж, сэтгэл зүйн дарамтанд орохоос өмнө асуудлыг шийдэх хэрэгтэй.


АРСЛАН (7/23-8/22)   

Та цагийг зугаатай өнгөрөөх болно. Бие сэтгэл тань хөнгөрсөн бол оройдоо театрт тоглолт очиж үзээрэй. Чухал гэж үзэж байгаа аливаа арга хэмжээг үдэш орой хийхээр тогтох нь илүү сайн. Таны энэ удаагийн оролдлого ямар гайхалтай өөрчлөлт авчирч байгааг хараад сэтгэл хангалуун байна. Гэр бүлийн санхүүтэй холбоотой асуудал таны цаг хугацааг ихээхэн авч таагүй байдал үүсгэнэ.


ОХИН (8/23-9/22)

Ачааллаасаа гарахын тулд өөртөө амралт өг. Орон дотроо амрангаа хүсэл мөрөөдөлдөө хүрэх арга замыг бод. Гэхдээ жинхэнэ амьдрал мөрөөдлөө хоёроо хэт хольж хутгах хэрэггүй. Ойр дотны хүмүүсийн тань гаргаж буй ааш таныг нэлээд дарамтанд оруулна. Харин та тэдний оронд өөрийгөө байна гээд ойлгохыг хичээ. Өнөөдөр танд хэрүүл маргаан огт хэрэггүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ашигтай харилцаа холбоо тогтоож боломж бололцоогоо өргөтгөж чадна. Зарим нэг чухал хүмүүстэй уулзах боломжийг ашигла. Амралтын өдрийг идэвхитэй амарч өнгөрөөвөл таатай байх болно. Албаны хүмүүстэй албан бус уулзалтууд зохион байгуулж, бага зэрэг саатсан ажил хэргээ аажим жигдрүүлэх алхам амжилттай болно. Гэр бүлдээ багагүй цаг гаргаж ойрын хамаатнууддаа зочлох байх.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ажил төрөл, хувийн амьдралд томоохон өөрчлөлт хүлээж байна. Иймд шинэ үйл явдалд бэлэн бай. Таны хувьд бүх зүйл сайхан болно. Таны хувийн амьдралд хайрын нууц харилцаа бий болж магад. Хайр дурлалын болон сексийн амьдрал идэвхтэй байна. Та зарим зүйлд хэт санаа зовохоо боль. Өнөөдөр ах эгч дүү болон бусад ойрын хамаатнуудтайгаар харилцах магадлалтай. Энэ нь зарим талаар маргаантай харилцаа болох тул бэлэн бай.


НУМ (11/22-12/21)

Цагаа хамгийн ашигтай өнгөрөөе гэвэл гэртээ байж, төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Энэ өдөр та ойрын хүмүүсийнхээ тусламжийг авна. Од эрхэс их ашиг амлаж байна. Өнөөдөр аялал, ажил хэргийн аль нь ч байсан гэрээсээ гадагш явахаас татгалз. Оройг найз нөхөд гэр бүлийнхээ хүрээнд цагийг аятайхан өнгөрүүл. Амралт, яриа хөөрөө, хөнгөн зугаа амрах эм болно. Энэ тал дээр та шилдэг нь, хөгжмөө асаахаа мартав. Таны хуучин найз сэтгэлээ нээнэ. Хайрын санаандгүй учрал хаалга тогшино.


МАТАР (12/22-1/19)Шинэ харилцаа тогтооход таатай өдөр. Гэхдээ хуурамч хандлага, саналуудаас зайлсхий. Гэнэтийн танил бүхэндээ итгэж болохгүй. Зарим таагүй харьцаанаас болж бие тань тавгүйтнэ. Оройдоо сэтгэл санаа тогтворжино. Иймээс уурлах, огцом зан авир гаргахаас зайлсхий. Оюун санаагаа ариун тунгалаг байлгаж, шунал тачаалаас хол бай. Харин сайхан энергитэй хүмүүстэй сайхан ярилцах боломжыг алдаж болохгүй.


ХУМХ (1/20-2/18)

Идэвхтэй амрах, биеийн алжаалаа тайлах, салхинд зугаалах зэрэгт таатай өдөр. Ер нь л эрүүл мэнддээ анхаарах цаг болсныг бие махбодь тань өнөөдөр өөрөө илэрхийлнэ. Өнөөдөр хүнд хоол хэрэглэхгүй байж архи спиртийн төрлийн ундааг хэтрүүлэх хэрэггүй. Гэр бүлд зарим асуудал үүссэн ч бухимдах хэрэггүй. Өдрийн хоёр дахь хагаст ойрын хүнтэйгээ маргалдаж болзошгүй. Энэ үед өөрийгөө бүү зөвтгө, юм бүхэн ялалтаар дуусдаггүй.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр бүх зүйлийг амар тайвнаар эхлэх нь зүйтэй. Та хэрэв амар тайван байхыг хүсэж байгаа бол ямар нэг хүчтэй дайсагнасан асуудлаас хол байх хэрэгтэй. Таны байр сууринд атаархан хорлохыг хүсдэг хүмүүсээс болгоомжил. Хэрвээ ямар ч нөхцөлд өөрийгөө тайван чөлөөтэй байлгаж чадвал танаар оролдож байсан хүмүүс залхаж, таныг орхих болно. Үдшийг соёлтойгоор амрах байдлаар, тухайлбал кинотеатр явж үр хүүхдүүд, хань ижлийн хамтаар өнгөрөөх нь таатай.

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …