АНУ-ын эмчилгээний хоолны нэрт мэргэжилтэн Жаред Кох хүнсний хамгийн хортой бүтээгдэхүүний жагсаалт гаргажээ.
Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн бичиж байгаагаар:
1. Лаазласан өргөст хэмх болон төмөр лаазтай бүх төрлийн нөөшүүд орсон байна.
2. Янз бүрийн нэмэлт, антибиотик, бусад бэлдмэл их орсон мах, махан бүтээгдэхүүн, чанарыг нь алдагдуулахгүй байхаар боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнүүд.
3. Маргарин бичигдсэн бөгөөд эмчилгээний хоол судлаачдын дүгнэлтээр, судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг янз бүрийн хүчил их агуулагддаг.
4. Наргилын самрын тос, оливийн тос зэрэг ургамлын тосыг ихээр хэрэглэж болохгүй. Эдгээр нь хүний биед үрэвслийн үйл явцыг өдөөдөг байна.
5. Их хэмжээний пестицидээр бордсон төмс, генийн өөрчлөлттэй шар буурцгаар хийсэн бүх ийм төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй.
6. Элдэв төрлийн хиймэл амт оруулагчийг хамгийн хортой. Үүнийг хэрэглэх нь хавдрын өвчин үүсэх эрсдэлийг ихэсгэдэг ажээ.