МУГТ П. Орхон Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртлээ

Киргизийн Бишкект хотноо болсон чөлөөт бөхийн  насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай эмэгтэй бөхчүүд нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль, хоёр шагналт байрт шалгарсан байна.

Тухайлбал, 62 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын  Гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон алтан медалийн эзэн болов. Тэрбээр 1/4 шигшээд Узбекстаны Халбазар Нарбаеваг 10:0-ээр, хагас шигшээд Японы Юрика Итог 9:1-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Луо Сиажуаныг 12:4-өөр ялав.

Мөн 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг, 72 кг-д, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар мөнгөн медаль хүртлээ. Харин 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг, 57 кг-д ОУХМ А.Батцэцэг, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор нар хүрэл медалийн эзэд болов.

 

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …