Нийслэлийн 33 уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд хийгдэх хамгийн эхний ажил болох “Өргөө” кино театрын урдах уулзварыг өргөтгөн, шинэчлэх ажил эхэлсэн байна. “Өргөө” кино театрын уулзварын зам барилгын зураг төслийн болон гүйцэтгэгчийг сонгон оролцуулах шалгаруулалтанд олон компани саналаа ирүүлснээс зураг төслийг хийх гүйцэтгэгчээр “Ти Ай Би” ХХК, зам барилгын ажлын гүйцэтгэгчээр “Паблик Роуд” ХХК тус тус шалгарчээ. Өнөөдөр энэ хэсгийн зам барилгын ажил нээлт болсон байна.
Төсөл хэрэгжсэнээр “Өргөө” кино театрын урд хэсэг зургадугаар сарын 10 гэхэд дөрвөн замын уулзвартай болох юм.
Уулзварын зам барилгын ажлын явцыг шууд камераар харахыг хүсвэл “Гудамж” төслийн вэб хуудаснаас (www.gudamjtusul.mn) харах боломжтой. эх сурвалж: гудамж төсөл, ньюс.мн