Пёнчан паралимп эхэллээ

Дэлхийн 48 улс, Олон улсын паралимпийн хорооны тугийн дор өрсөлдөх Оросын баг гээд нийт 567 тамирчин есөн өдрийн турш спортын зургаан төрөлд өрсөлдөх, Өвлийн паралимпийн түүхэнд хамгийн өргөн хүрээг хамарсан наадам энэ сарын есний өдөр Өмнөд Солонгосын Пёнчан тосгонд нээлтээ хийлээ. Нээлтийн ёслол 106 сая ам.долларын өртөгтэй, 36 мянган хүний суудалтай Пёнчаны олимпийн цэнгэлдэхэд болсон.

Өнгөрсөн сард хаалтаа хийсэн олимпийн наадмаас ялгаатай нь Өмнөд ба Хойд Солонгосын тамирчид тус тусын улсын далбаан дор жагссан явдал байв. Өчигдөр уулын цана, биатлон, тэргэнцэртэй кёрлинг, пара хоккейн тэмцээн болсон.

Өвлийн наадамд манай улсаас пара гүйлтийн цанын тамирчин, ОУХМ, ОУ-ын паралимпийн хорооноос гаргасан сүүлийн чансаагаар LW-6 ангилалд 55 тамирчнаас 23 дугаарт эрэмбэлэгдээд байгаа Б.Ганболд эх орноо төлөөлж байна. Тэрбээр 2017 онд Германы Финстрау хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд есдүгээр байр эзэлж, Пёнчанд өрсөлдөх эрхээ авсан юм.

Б.Ганболд паралимпийн цасан замд цанын гурван төрөлд уралдана. Эдгээр гурван төрөл нь энэ сарын 12-ны өдөр болох цанын 20 км-ын уралдаан, 14-ний өдөр болох цанын 10 км-ын уралдаан, 17-ны өдөр болох цанын нэг км-ын уралдаан болно.

 

 


Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …