ХОНЬ (3/21-4/19)
Та өөрийн дотоод дуу хоолойг сонсож, таны сэтгэл чухам юу хүсээд байгааг олж мэдэхийг хичээ. Бясалгал хийж мөргөл үйлдэх нь таны оюун санааг сэргээж тайтгаруулах болно. Хэрэгтэй бүхэндээ хүрэх гэж хүч гаргах хэрэггүй. Ивээн тэтгэгчийнхээ эрхэнд орохоос болгоомжил. Та өөрийн хүссэн албан тушаалд хүрэх болно. Гэхдээ энэ нь мөнгө их олно гэсэн үг биш юм. Өөрийн зүрх сэтгэлээ сайтар сонс. Хайртай хүн болон ойр дотныхонтойгоо аз жаргалтай холбоотой байж чадна. Мөн хилийн чанадад байгаа ах дүү нартайгаа хамтран асуудал шийднэ.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдрийн өгөөмөр зан чинь маш тааламжтай байдлыг бий болгоно. Таны мөнгөнд үрэлгэн байдал хэтэрхий их байна. Хэвшил дадал болоогүй зүйл таны сонирхлыг татах ба аливаа өөрчлөлт таалагдана. Өөрийн сайн таньж мэдэхгүй хүндээ бодол санаагаа шулуухан илэрхийлж, хурц гал асаах хэрэггүй. Гэхдээ хүн болгонтой таарамжтай харьцаатай байна гэдэг боломжгүй зүйл гэдгийг санаарай. Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Хиймэл дүр гаргах шаардлагагүй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Санхүү эдийн засгийн асуудалд анхаарал хандуулна. Ажлын уулзалт ярилцлагын үеэр хүмүүстээ болгоомжтой харьц. Таныг далдуур заналхийлж буй хэн нэгэн таны алхам бүрийг чинь хянаж байна. Тэдэнд уурлаж бухимдахын оронд харин ч та бага багаар тэднийг таньж, мэд. Удаан уулзаагүй найзууд санаандгүй тааралдана. Хайртай хүнтэйгээ хамт амьдрахаар шийдсэн бол энэ нь маш тааламжтай нөхцөл байдал юм. Өмч хөрөнгөтэй холбоотой хэлэлцээрт шийдвэрийг гаргах зохистой цаг юм.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Ажилдаа эрч хүчтэй, бүтээлч мөн дур булаам байдал тань илүү их эрч хүчтэй байлгана. Хэрвээ та юу хийхээ сайн мэдэхгүй байгаа бол дотогш өнгийгөөд зүрх сэтгэл юу гэж хэлж байгааг сонсохыг оролдоод үзээрэй. Таны зөн совин, мэдрэмж хэзээ ч худал хэлэхгүй. Өөрийнхөө бодол санаанд итгэл төгс байж чадвал таны зам хэзээ ч буруудахгүй. Хэрвээ танд өөрийн чадвараа харуулах боломж гарвал татгалзах хэрэггүй, та бүгдийг хийж чадна. Уран бүтээлч мэлхий хийсэн ажил бүтээлээрээ олонд танигдаж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ. Шинэ бизнес эхлүүлэх юм уу санхүүгийн тусламж хүсэхэд хамгийн тохиромжтой үе.
АРСЛАН (7/23-8/22)
Энэ үе бол өөрийн сэтгэл зүйд нэвтэрч, дотоод мөн чанараа таньж авахад хамгийн тохиромжтой үе. Хувийн асуудал чинь нууц байх ёстой учраас элдэв нууц, хувийн асуудлаа дотроо хадгал. Хууль эрх зүйн хүндхэн ачаа таны нуруун дээр ирэх магадлалтай. Шаардлагатай гэсэн зүйлсээ хийж гарах ёстой зарлагад тайван хандаарай. Яг одоо та зардал гаргах шийдвэрийг бусдаас хамааралгүй гаргах нь чухал. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх гайхалтай санал танд ирнэ. Өдрийн төгсгөлд таны сэтгэл санаа тайван байна.
ОХИН (8/23-9/22)
Мэдээлэл, туршлага, төлөвлөгөөгөө солилцоход таатай өдөр. Аялал, жуулчлал, албан томилолтоор явахад тааламжтай. Танд үр ашигтай үйл ажиллагаанд оролцоорой. Ашиг орлого, шагнал орж ирэн ажил хэргийн аливаа асуудал нааштайгаар шийдэгдэх хандлагатай. Цагийн хуваариа цэгцлээд дасгалын цаг тусгайлан гаргаж мөн ажлын өдрүүдээр хийх боломжтой бусад дадал зуршлыг хэвшүүлээрэй. Таны эрүүл мэндэд тустай.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Тулгарсан асуудлаа зохицуулж шийвэрлэхдээ эерэг талаас нь бодолхийлээд үз. Үүний дараа өнөөдрийн ажил хэргээ тухтай явуул. Өнөөдөр та нэр хүндтэй хүнтэй уулзана. Бялдууч, зусарч зангаас зайлсхийх нь чухал бөгөөд өөрийн зүрх сэтгэл, бодол санаандаа үнэнч бай. Бусдыг дуурайх нь таныг тэнэг байдалд оруулна. Гэхдээ найз нөхөдтэйгөө муудалцахаас болгоомжил. Орой гэрт тань үүсэх бяцхан асуудлыг бүү дэвэргэ. Баярт уригдаж магадгүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Долоо хоногийн эхний энэ өдөр таны эрч хүч маш өндөр байна. Таны бусадтай харилцах чадвар маш сайн байна. Уран бүтээлч, загвар зохион бүтээгч хилэнцүүд өнөөдөр гайхалтай бүтээл хийнэ. Та аливаа асуудалд шийдэмгий, тодорхой байр сууринаас хандаж чадна. Гэхдээ чухал гэрээ хэлцэлд гарын үсэг зурахаасаа өмнө мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Аюул холдсон ч хашир байх илүүдэхгүй.
НУМ (11/22-12/21)
Амьдралын тань эрч хүч хэврэг байдалд байна. Цаг их авсан хуучин ажил танд тун төвөгтэй санагдана. Гэхдээ мэргэжлийн чиг хандлага баримталж эхэлсэн ажлаа яаж ийгээд дуусга. Өнөөдөр хайр дурлалын асуудалд амжилт муу байна. Та ажлын ачааллаас болж стресстэх нь үүнд гол нөлөө болно. Ажил тээр түншүүдийн хоорондын харьцаанд хүндрэл гарна. Иймээс өнөөдөр аль болох тэвчээр зааж, зарим зүйлийг хараагүй мэт өнгөрүүлэх нь өлзийтэй.
МАТАР (12/22-1/19)
Үймээн шуугиантай байдал танаас өндөр хариуцлага, дэг журам шаардана. Болохгүй бол таныг бухимдуулсан зүйлийг түр ч атугай мартаж өөр сайхан хүсэл мөрөөдлөө толгойдоо авчир. Эргэлзсэн зүйлээ орхиж, итгэл найдвар олох мэдрэхүйгээ барь. Санхүүгийн орлоготой холбоотой шийдвэрүүдээ дахин сайн шалга. Зарим хандлага таныг өнөөдөр сэтгэл санаагаар унагана. Сэтгэл санааны хөөрөлт нь үл ойлголцох байдалд оруулж, дотныхоо хүмүүсээс салах шалтгаан болно. Иймээс юу чухал уу гэдгийг сайн бодож шийдвэр гарга.
ХУМХ (1/20-2/18)
Энэ долоо хоног завгүй байх тул шөнөдөө сайн амарч бай. Шийдэмгий байж, эрч хүчээ сайн төвлөрүүл. Харин та тушаал дэвших талаар асуух гээд чадалгүй өдийг хүрсэн бол яг одоо цаг нь ирсэн байна. Танд эерэг хариу ирэх бололтой. Бусадтай эвдрэлцсэнээс бууж өгсөн нь дээр. Найз нөхдөөсөө тусламж бүү хай, өөртөө найд. Мэргэжлийн ажилдаа идэвхи гарга. Эрүүл мэндээ бэхжүүлж, хувийнхаа ажлыг сайн амжуул.
ЗАГАС (2/19-3/20)
Өнгөрсөн долоо хоногт та ухаангүй үл бүтэх явдлуудаас өөрийгөө сэргийлэн гарч чадсан бол амьдарлыг бүрэн мэдэрч, ажиллах хүсэл зорилго дүүрэн байна. Таны ордны чигт од эрхэс таны мөнгө санхүүгийн үүдийг нээж, бизнесээ эхлүүлэх цаг ирснийг сануулжээ. Та бага сага үнэт зүйлс худалдан авах хүсэлтэй байгаагаас гадна томоохон зүйлд санаархана. Гэхдээ маргаашийг хүлээгээрэй. Одоохондоо авч хүрэлцэхгүй. Үрэхээсээ илүүтэйгээр өр зээлээ төлөхийн тулд мөнгөө хадгалах хэрэгтэй. Та хүслээ гүйцэлдүүлэх өдөр ирэх л болно. Өөрийн эрх ашгийг хамгаалж, ашигтай нөхцлийг хангахын тулд бизнесийн гэрээ хэлэлцээрийг зохих үе шатаар нь явуулаарай.