Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтрэхийг анхааруулж байна.
2018 оны 03 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр хойноос, бусад хэсгээр зүүн хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 10-15 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 6-8 хэм хүйтэн байна.
2018 оны 03 дугаар сарын 15-наас 03 дугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд Алтай, Хангайн уулсаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.