Монгол Улс ОУ-ын атомын агентлагт элссэний 40 жилийн ой тохиож байна

Монгол Улс Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-т гишүүн орноор элсч орсны 40 жилийн ой энэ сард тохиож байна.

Энэхүү ойг тохиолдуулан ОУАЭА-ийн урилгаар манай улсаас Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 15-аас 20-нд Австри улсын Вена хотод болсон ОУАЭА-ын 57 дугаар Ерөнхий бага хуралд оролцоод иржээ. Цөмийн энерги, цөмийн технологийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө ашиглах зорилгын дор нэгдэх зорилготой тус чуулганаар Захирлуудын Зөвлөлийн гишүүн орнуудыг сонгох, агентлагийн 2014 оны төсвийн төсөл, Цөмийн ба цацрагийн аюулгүй байдлыг бэхжүүлэх тухай, Цөмийн терроризмын эсрэг авах арга хэмжээний тухай, Ойрхи Дорнодод Олон улсын атомын энергийн агентлагийн баталгаа хэрэглэх тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцжээ.

Манай Улсын хувьд өнгөрсөн 40 жилийн хугацаанд шинжлэх ухааны оргил болсон цөмийн технологид суурилсан техник, технологийг эх орондоо амжилттай нутагшуулах, нийгэм эдийн засгийн үр нөлөөтэй ажилласныг нь ОУАЭА-ийн ерөнхий захирал Ю.Амано өндөрөөр үнэллээ. Мөн ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цөмийн технологи нэвтр үүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр манай улсын нийгэм, эдийн засгийн холбогдох салбарт хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилтийн биелэлт 2013 оны есдгээр сарын байдлаар 92 хувьтай байгааг тус агентлагийн Техникийн хамтын ажиллагааны газраас сайшаасан байна. Талууд мөн цацраг идэвхит ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, нөхөн сэргээлтийн хяналтын дэд бүтцийг бэхж үүлэх, хүний нөөцийг бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар санал солилцсон байна.

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …